|
|
||
19-нд Риядад Хятад улсын дарга Ши Жиньпин Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөлийн нарийн бичгийн дарга Абдул-Латиф Аль-Заянитай уулзав.
Уулзалтын үеэр, Ши Жиньпин: Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын тулд Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөлийн гаргасан хүчин чармайлтыг Хятадын тал дэмжиж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг зохицуулах явцад Персийн булангийн орнуудын бүтээлч үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. Бие биеэ хүндэтгэсэн, дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, сайн хөршийн найрсаг харилцаатай байх зарчмын дагуу яриа хэлцэл хамтын ажиллагаа өрнүүлэн, Ойрх дорнод, Персийн булангийн энх тайван, хөгжлийн үр өгөөжийг бүс нутгийн орнууд хамтдаа эдлэхийг хүсэж байна гэж онцолжээ.
Абдул-Латиф Аль-Заянид: Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөл Хятадын талтай сайн сайхан харилцаагаа хэвээр хөгжүүлнэ гэж тэмдэглээд, Хятад улстай улам нягт харилцаа тогтоон хөгжүүлэхийг Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөл сайшааж, Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөл, Хятадын харилцааг стратегийн түншлэлийн онгой харилцаа болгон өндөржүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөл, Хятад хоорондын чөлөөт худалдааны бүс байгуулах тухай хэлэлцээг дахин эхлүүлснийг Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөлийн гишүүн орнууд бүгд сайшааж байгаа бөгөөд бараа бүтээгдэхүүний худалдааны хэлэлцээнд бодит чухал ахиц гарсан явдалд баяртай байна. Персийн Булангийн Арабын Орнуудын Хамтын Ажиллагааны Зөвлөл Хятад улстай эдийн засаг худалдааны харилцаагаа эрчимжүүлэн, "нэг бүс нэг зам"-ын хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |