• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Лалын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн даргатай уулзав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-01-20 10:45:54

19-нд Рияд хотноо, Хятад улсын дарга Ши Жиньпин Лалын хамтын ажиллагааны байгууллагын нарийн бичгийн дарга Ияд Амеен Маданиг хүлээн авч уулзав.


Ши Жиньпин: Хятад болон Лалын орнууд хоёр талын хамтын ажиллагааг улам өргөн хэмжээд авч үзэж, бодлогын харилцаа холбоогоо эрчимжүүлэн, бие биеийн анхаарал тавьж буй асуудлууд болон итгэлцээ нэмэгдүүлэх ёстой. Бид Лалын хамтын ажиллагааны байгууллагаас Хятадын нутагт гарсан террорист халдлагыг зэмлэснийг дэмжиж байна. Хятад улс "нэг бүс нэг зам"-ын стратегийн хүрээнд Лалын орнуудтай ашгийн төлөөх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Хятад улс олон улсын болон бүс нутгийн асуудлаар Лалын орнуудтай хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын хууль ёсны эрх ашгийг хамт хамгаалан, дэлхий нийтийн өөрчлөлт, дэлхийн энх тайван, хөгжлийг урагшлуулахад таатай байна гэжээ.


Ияд Амеен Мадани: Лалын хамтын ажиллагааны байгууллага агуу их Хятад оронтой харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Мөн Хятад улс Ойрх Дорнодын асуудалд шударга байр суурь баримталж буйд талархаж байна. Хятад улс бол олон улсын хамтын нийгэмлэгийн чухал гишүүн, олон улсын үйл хэргийг зохицуулах талаар Лалын хамтын ажиллагааны байгууллагын баримталж буй зарчим Хятад улсынхтай ойролцоо тул Ойрх Дорнод болон Африкийн үйл хэрэгт Хятад улс улам их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэлээ.


Уулзалтад Ван Хүнин, Ли Жаньшү, Ян Жечи нар байлцав.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе