|
|
||
Синьхуа Агентлагийн мэдээ: 19-ний өдөр, Хятад улсын дарга Ши Жиньпин Эр-Риядад Саудын Арабын хунтайж Мухаммад Бин Найфтай уулзлаа.
Ши Жиньпин: Хятад Саудын Араб дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа түргэн хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа тогтвортой урагш ахисан байна. Хятад Саудын Араб иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоох нь чухал бөгөөд хоёр орны харилцаа шинэ шатанд орсны бэлэг тэмдэг болох юм. Хоёр тал хамтын ажиллагаагаа өргөтгөх шинэ боломж тохиож байна. Хятадын тал хоёр орны түүхий нефтийн худалдааны цар хэмжээг өргөтгөж, шинэ эрчим хүч, цэвэр эрчим хүч, цөмийн эрчим хүч, аюулгүйн салбар зэрэг олон салбарын хамтын ажиллагааг ахиулахыг хүсэж байна. Саудын Араб "Нэг бүс нэг зам"-ын эргэн тойрны улс орны хувьд, бүс нутгийн давуу тал их байна гэжээ.
Мухаммад Бин Найф: Ши Жиньпин дарга Саудын Арабт түүхэн айлчлал хийж байна. Саудын Араб болон Хятадын харилцаа маш чухал юм. Хоёр талын олон улсын асуудал дахь байр суурь адилхан, өргөн олон хамтын ашиг сонирхолтой юм. Саудын Араб Хятадын талтай улс төрийн итгэлцлээ эрчимжүүлж, эдийн засаг худалдаа, эрчим хүч, аюулгүйн салбар зэрэг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. "Нэг бүс нэг зам"-ын хүрээ хэмжээнд дэд бүтцээр холбогдохыг хүсэж байна гэжээ. \Г.Сайн-Өлзий\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |