• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятад Улсыг хэн сайн мэдэх вэ ?" уралдаан болов

CRI       (GMT+08:00) 2016-01-20 10:44:46

МУ-ын оюутан сурагчдын дунд зохион байгуулсан "Хятад улсыг хэн сайн мэдэх вэ ? уран илтгэлийн уралдаан 1-р сарын 19-нд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд амжилттай болж өнгөрлөө. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн зохион байгуулсан энэ уралдаанд ИЗОУИС, Үй Цай бүрэн дунд сургууль, Найрамдал сургууль, Шэн Лижэ сургууль, Мөнгөн сургууль, Хүслийн өргөө сургууль зэрэг дээд, дунд сургуулийн 40 орчим оюутан сурагч оролцож, Үй Цай сургуулийн Минжин 1-р байр, Найрамдал сургуулийн Вэй Вэй, Мөнгөн сургуулийн Ши Вэньхүй, Шэн Лижэ сургуулийн Энхжин 2-р байр, Үй Цай сургуулийн Анужин, Мөнгөн сургуулийн Ши Вэньшинь, Хүслийн өргөө сургуулийн Амрида, Шэн Лижэ сургуулийн Анужин, ИЗОУИС-ын Бадамсэд 3-р байрыг тус тус эзэлсэн байна. Оуютан сурагчид Хятадын түүх соёл, уран зохиол, ёс заншил, хоол цайны соёл, уул ус, хөгжил дэвшил зэрэг сэдвээр уран илтгэл тавьж, Хятад улсын талаарх өргөн мэдлэг, гүнзгий ойлголтоо уран цэцэн үг, утга төгс агуулгаар харуулж, шүүгчдэд өндрөөр үнэлэгдсэн байна.

Уралдааныг Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн орлогч дарга Хасбагана даргалж, БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй уралдааныг нээж үг хэлсэн байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе