• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин "Мурабба ордон"-той танилцав

CRI       (GMT+08:00) 2016-01-21 09:48:08

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-нд Саудын Арабын "Мурабба ордон"-той танилцав.

Тухайн орон нутгийн цагаар 11 цагийн үеэр Ши Жиньпин дарга "Мурабба ордон"-д очиход Саудын Арабын ван Салман бин Абдулазиз Ал Сауд хүндэтгэлтэйгээр угтан авсан байна. Хоёр орны төрийн тэргүүн нар хамтдаа сэлмэн бүжиг зэрэг Саудын Арабын уламжлалт үзүүлбэртэй танилцаж, талбайд цугласан олонтой хамтдаа бүжиг бүжсэн байна. Дараа нь Ши Жиньпин болон Салман бин Абдулазиз Ал Сауд Арабын кофе болон Араб онцлогтой зуушнаас амсчээ. Ши Жиньпин бас Абдуллах бин Абдулазиз вангийн дурсгалын танхимд ирж, Салман ван түүнд Абдуллах бин Абдулазиз вангийн түүх намтраас танилцуулжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: миний энэ удаагийн Саудын Арабад хийсэн айлчлал баялаг үр дүнд хүрч, Хятад, Саудын Арабын харилцааны хөгжилд зорилт тогтоож, чиглэлийг төлөвлөсөн юм. Үүнд би сэтгэл хангалуун байна. Дээд хэмжээний комисс байгуулж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагааг удирдан зохицуулах нь зүйтэйг би болон Салман ван санал нэгтэй зөвшөөрсөн юм. Цаашид хоёр орон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, олон талын чухал нийтлэг ойлголт болон ололт амжилтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаа илүү сайн илүү түргэн хөгжихийг ахиулах хэрэгтэй гэжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе