• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Шериф Исмайлтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-21 15:08:06

Орон нутгийн цагаар 1-р сарын 20-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Каирт Египетийн Ерөнхий сайд Шериф Исмайлтай уулзав.

Уулзалтын үеэр, Ши Жиньпин: Хятад, Египет хоёр орон бол жинхэнэ анд, сайн ах дүү юм. 2014 онд Хятад, Египет стратегийн бүх талын түншлэлийн харилцаа тогтоож, хоёр орны харилцааг шинэ өндөр түвшинд гаргалаа. Энэ удаа би Египетэд айлчилж байгаа нь Хятад, Египетийн харилцааг бүх талаар бэхжүүлэн гүнзгийрүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэн шинэ ололт амжилтад хүргэхийн төлөө юм. Хятад, Египет стратегийн холболтоо эрчтэй хийж, "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа байгуулах хүрээнд хамтын ажиллагаагаа түргэтгэн, нэгдсэн ойлголтоо эртхэн бодит үр дүн болгох ёстой гэж тэмдэглэжээ.

Шериф Исмайл: Ши Жиньпин даргын энэ айлчлал бол Египет, Хятадын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг харуулж байгаа юм. Египет Хятадтай уламжлалт найрамдлаа хөгжүүлэх явдлыг нандигнан үзэж, Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэлээ. /D/ 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе