• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын уран сайхны чуулга дэлхийн 223 хотын Хятадын цагаачдад тоглолт хийжээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-21 10:08:53

Сурвалжлагч 20-нд Төрийн зөвлөлийн Цагаачдын хэрэг эрхэлсэн албанаас мэдээлснээр, Хятадын уран сайхны чуулгын гадаад дахь Хятадын цагаачдад зориулсан сар шинийн тоглолт Хятадын гадаад дахь соёлын нэрийн хуудас болжээ. Уг тоглолтыг 2009 оны цагаан сараар эхлүүлснээс хойш 7 жилийн хугацаанд гадаадын 109 орон болон Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд уран сайхны 52 чуулга илгээж, дэлхийн 223 хотод 320 удаа тоглолт хийж, давхардсан тоогоор 4 сая 120 мянган хүн үзсэн байна.

Төрийн зөвлөлийн Цагаачдын хэрэг эрхэлсэн албаны орлогч дарга Тань Тяньшин: 2016 онд Хятад улс уран сайхны 9 чуулгыг Европ, Ази, Африк, Окинин, Умард болон Өмнөд Америк, Хонконг, Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 42 хотод илгээж, 53 удаагийн тоглолт тавих гэж байна. Эдгээр тоглолтод дуу бүжиг, Ши жүжиг, Ушу, цирк, илбэ зэрэг багтсан гэжээ.

Тань Тяньшин: 2016 онд Төрийн зөвлөлийн Цагаачдын алба Хятадын уран сайхны чуулгын гадаадад тоглолт хийх ажиллагааг улам сайжруулж, дотоодын урлагийн нэрт мастерууд, шилдэг уран сайхан чуулгын 400 шахам уран бүтээлчдийг энэ тоглолтод хамруулах болно гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе