• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Египетэд хийх төрийн айлчлалаа эхэллээ

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-21 10:07:31

20-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Египетийн Кайрт очиж, Египетэд хийх төрийн айлчлалаа эхэллээ.

Ши Жиньпиний тусгай онгоц Египетийн агаарын хилд ороход Египетийн агаарын цэргийн байлдааны 8 нисэх онгоц хөөрч аяллыг хамгаалсан байна. Орон нутгийн цагаар үдээс хойшийн 5 цаг 35 минутад Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Кайрын олон улсын онгоцны буудалд газардав. Египетийн ерөнхийлөгч Абделфатах Ал Сиси засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг удирдан Ши Жиньпин нарыг улаан хивс дэвсэн халуунаар угтан авч, хүндэт харуул жагсаав.



Ши Жиньпин Египетийн ард түмэнд мэндчилгээ, сайн сайхан ерөөл дэвшүүлэв. Ши Жиньпин, Хятад Египет хоёр эртний соёл иргэншилт орон бөгөөд хоёр ард түмний найрсаг харилцаа өнө удаан жилийн түүхтэй. Египет бол Хятад улстай хамгийн түрүүнд дипломат харилцаа тогтоосон Араб, Африкийн орон юм. Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон харилцан ойлголцож, харилцан хүндэтгэн, хоёр талын харилцаа эрүүлээр хөгжиж ирэв. Ерөнхийлөгч Сиси 2014 оны 12-р сард Хятадад айлчлах үеэр, хоёр тал хоёр орны харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөрлөгт хүргэхээр зарлаж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаанд өргөн орон зай олгов. Хятад Египетийн харилцаа урьдыг залгамжилж, хойчийг нээх чухал үе шатандаа байна. Ерөнхийлөгч Сиситэй хоёр орны харилцаа, харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр талын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөн, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны шинэ байдлыг буй болгохыг хүсэн хүлээж байна гэв.

Египет улс Ши Жиньпин даргын Ойрх Дорнодод хийх айлчлалын 2 дахь өртөө юм. Тэрээр дараа нь Иранд төрийн айлчлал хийнэ. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе