• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Уран бичлэгийн "Гийчин" цомын үзэсгэлэн нээгдэв

CRI       (GMT+08:00) 2016-01-21 10:36:25

ӨМӨЗО-ны Радио телевизийн хорооны сурвалжлагч Амжилтын мэдээлснээр, 1-р сарын 20-нд Хөх хотноо Монгол уран бичлэгийн анхдугаар удаагийн "Гийчин" цомын үзэсгэлэн болон профессоруудын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурал боллоо.

Хөлөнбуйр дээд сургуулийн монгол уран бичлэгийн анги байгуулагдсан өлзийт сайхан үйл ажиллагааг тохиолдуулан тэмдэглэх үйл ажиллагаа зохиож, монгол үндэстний уламжлалт соёл болсон монгол уран бичлэгийг хөгжүүлэхийн төлөө уран бичлэгийн "Гийчин" цомын үзэсгэлэн болон профессоруудын эрдэм шинжилгээний судлан ярилцах хурлыг Хөлөнбуйр дээд сургуулиас голлон эрхэлж, Хөх хотын "Гийчин" буудал зохион байгуулсан юм.

Хөлөнбуйр дээд сургуулийн монгол уран бичлэгийн анги байгуулагдсан нь Өвөр Монголын Өөртөө Засах Орон даяар төдийгүй Хятад улсын уран бичлэгийг их сургуулийн тусгай мэргэжил болгосон хамаг анхны томоохон үйл ажиллагаа болсон юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе