• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Сиситэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-21 10:08:28

Хятад улсын дарга Ши Жиньпин 20-ны орой, Каирын Абидин ордонд Египетийн ерөнхийлөгч Сиситэй уулзлаа.

Ши Жиньпин, Хятад улс болон Египет тив алслан байрлаж байгаа хэдий ч хоёр орон маш дотно харилцаатай бөгөөд харилцан итгэлцсэн сайн анд юм. 60 жилийн өмнө, хоёр орны ахмадын үеийн удирдагчид алсын харцаар орчин үеийн Хятад Египетийн дипломат харилцаа тэрчлэн шинэ Хятад улс болон Араб, Африкийн орнуудын дипломат харилцааг анх тогтоосон. 60 жилийн турш бид харилцан хүндэтгэж, харилцан дэмжиж, гүн зузаан нөхөрлөлийг байгуулсан юм. Нэг улс орон, үндэстний хөгжлийн замнал нь түүх, соёлын уламжлал болон эдийн засгийн бодит байдлаас салж чадахгүй. Египетийн энх тайван тогтвортой байдлаа хамгаалах, эдийн засгаа хөгжүүлэх, иргэний амьжиргааг сайжруулах талаар гаргасан хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байгаа бөгөөд олон улс, бүс нутгийн үйл хэрэгт улам их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжиж байна. Египеттэй хамт харилцан ашигтай хамтын ялалт байгуулах үндсэн дээр, шударга, зүй зохистой олон улсын дэг журам тогтооход Хятад улс бэлэн байна гэжээ.

Сиси, Египет Хятадын нөхөрлөлийг ерөнхийлөгч Нассер, дарга Мао Зэдүн, ерөнхий сайд Жөү Эньлай нарын зэрэг хоёр оны ахмаддын нэгэн үеийн удирдагчид өөрийн гараар байгуулсан. Дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилийн турш Египет Хятадын харилцаа тогтвортой хөгжиж ирсэн. Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг Египет бахдан биширч байна. Хятадын туршлагаас суралцаж, хоёр орны олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Египет Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцааг тал бүрээр ахиулахад Египет бэлэн байна гэжээ.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе