• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Арабын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Арабитэй уулзлаа

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-22 09:25:16

21-нд Кайр хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Арабын орнуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Арабитэй уулзлаа. Ши Жиньпин: Энэ он бол Хятад улс болон Арабын орнууд дипломат харилцаа тогтоосон 60 жилийн ой юм. 60 жилийн турш Хятад Арабын харилцаа үсрэнгүй хөгжиж, олон салбар дахь найрамдал, хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрсэн юм. Хятад улс Арабын холбоотой найрсаг харилцаагаа эрчимжүүлэхэд бэлэн байна. Арабын холбоо Хятад Арабын найрамдлыг бэхжүүлэх талаар чухал үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.   

Ши Жиньпин: Хятад Араб хоёр тал Хятад Арабын уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, олон улс, бүс нутгийн асуудлаар зохицуулалтаа эрчимжүүлэх ёстой. Нэг бүс нэг замыг хамт байгуулж, харилцан ашигтай хамт ашиг хүртсэн найрамдал хамтын ажиллагааны харилцаа тогтоох ёстой. Хятад Арабын хамтын ажиллагааны форумыг түшиглэн, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Арабын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах ёстой гэжээ.   Араби: Ши Жиньпин дарга Арабын холбооны төв байранд зочилсонд баяртай байна. Арабын орнууд Хятадын талын Араб Хятадын найрамдал хамтын ажиллагаа эхэлсний 60 жилийн үеэр нийтэлсэн Арабын орнуудын талаарх бодлогын баримт бичгийг дээд хэмжээгээр чухалчлан, дэмжин сайшааж байна. Улс төр, эдийн засаг зэрэг олон салбар, олон улс, бүс нутгийн асуудлаар Хятад улстай нягт хамтран ажиллаж, Хятад Арабын хамтын ажиллагааны форумын үүргийг бүрэн бадруулж, хоёр талын хамтын ашиг сонирхлыг ахиулахад бэлэн байна гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе