|
|
||
Хятадын Төмөр Замын Ерөнхий компани мэдээлснээр, орон нутгийн цагаар 21-нд Индонезийн анхны хурдны төмөр зам болох Жакарта- Бандунг шугамын бүтээн байгуулалтын ажил албан ёсоор эхэлсэн нь Хятад Индонезийн төмөр замын салбарын хамтын ажиллагаанд чухал ахиц гарсныг харуулж, Хятадын төмөр замын ажил төрөл "гадаадад гарах" анхны гарааг сайн эхлүүлсэн байна.
Жакарта- Бандунг чиглэлийн 150 км урт төмөр замыг 3 жилд багтаан байгуулахаар төлөвлөж байна. Уг зам ашиглалтад орохоор, Индонезийн нийслэл Жакарта болон дөрөвдүгээр том хот Бандунгийн хооронд 3 цаг гаруй аялж байсан замыг цагт 350 км хурдаар дөчин минут аялах болно.
Жакарта- Бандунгийн төмөр зам тавих төслийг Хятадын Төмөр Замын Ерөнхий компаниор ахлуулсан Хятадын аж ахуйн нэгжийн холбоо болон Индонезийн төрийн өмчийн аж ахуйн нэгжийн холбооноос хамтран байгуулсан Хятад Индонезийн хамтарсан компани гардан гүйцэтгэж байна. Энэ нь Хятадын хурдны төмөр замын байгуулалт технологийн стандарт, дизайн, барилгын ажил, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, барилгын материал хангах, эрхлэлт удирдлага, боловсон хүчин бэлтгэх, зам дагуух бүсийн бүтээн байгуулалт зэрэг талаар иж бүрнээр "гадаадад гарсан" анхны төсөл болжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |