• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-22 10:02:20

21-нд Кайр хотноо Египетэд айлчилж буй Хятад улсын дарга Ши Жиньпин Египетийн ерөнхийлөгч Аль-Сиситэй хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны тэргүүн хамт сонирхож буй олон улс, бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хэлэлцээний дараа, хоёр орны тэргүүн Хятад Египетийн Суэцийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 2 дахь удаагийн хөшиг нээх үйл ажиллагаанд оролцсон байна.

21-нд, Ерөнхийлөгч Аль-Сиси Куба талбайд угтах ёслол хийж, Ши Жиньпин даргыг угтан авсан байна. Дараа нь хоёр орны тэргүүн хэлэлцээ хийжээ. Ши Жиньпин: Миний энэ удаагийн айлчлалын гол зорилго бол ерөнхийлөгч Аль-Сиситэй хамт хоёр орны харилцааны хөгжлийг төлөвлөж, хоёр талын олон салбарын ажилч хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад Египетийн харилцааг шинэ шатанд ахиулах болно гэжээ.

Мөн өдөр хоёр орны тэргүүн "Хятад Египет хоёр орны иж бүрэн стратегийн түншийн харилцааг хөгжүүлэх тухай 5 жилийн хэрэгжүүлэх хөтөлбөр" зэрэг баримт бичиг, цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эдийн засаг худалдаа, эрчим хүч, банк санхүү, агаарын тээвэр, сансар, соёл, сэтгүүл зүй, шинжлэх ухаан техник, цаг уурын өөрчлөлт зэрэг олон салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.   \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе