• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Юаньчао 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумд оролцов

CRI       (GMT+08:00) 2016-01-22 10:04:06

Хятад улсын орлогч дарга Ли Юаньчао 21-нд Швейцарын Даваст болсон 2016 оны Дэлхийн эдийн засгийн форумд оролцож, Хятадын эдийн засаг болон 2016 оны G20 тусгай сэдэвт хуралд үг хэлсэн байна.

Ли Юаньчао: Дэлхийн эдийн засгийн эрчим хүч өөрчлөлтийн чухал үе шатандаа байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн хөгжил шинэ төлөв байдалд орсон байна. 2015 онд Хятадын эдийн засгийн хөгжил дэлхийн эдийн засгийн системийн тэргүүлэх эгнээнд явж, чухал хүчин болсоор байна. Хятад улс эдийн засгийн дунд, өндөр хөгжлийн хурдны хандлагаа баримтлах итгэлтэй бөгөөд чадвартай. Инноваци, зохицол, байгальд ээлтэй, нээлттэй, хамт ашиг хүртэх хөгжлийн шинэ үзэл санаагаар эдийн засгийн хөгжлийн шинэ эрчим хүч бий болгон, чанартай, үр ашигтай, тогтвортой өсөлтийг биелүүлж, Хятадын эдийн засгийн хөгжлийг ахиулна. Хятадын хөгжлийг ахиулах нь хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм гэжээ.

Хурлаар Швейцарын холбооны дарга Шнайдер Оман, Ли Юаньчаотай уулзаж, хоёр улсын нөхөрсөг хамтын ажиллагааны харилцааны тухай санал солилцов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе