• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улс нэг бүс нэг зам дагуух орнуудтай харилцан нөхөх хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгтэй байна

CRI       (GMT+08:00) 2016-01-22 17:00:59

Хятадын НШУА саяхан аж үйлдвэржилтийн цэнхэр ном буюу нэг бүс нэг зам дагуу орнуудын аж үйлдвэржилтийн тайлан нийтэлж тэмдэглэхдээ, нэг бүс нэг зам дагуу 65 орны аж үйлдвэрийн түвшин нэлээд зөрөөтэй байгаа бөгөөд ерөнхийдөө аж үйлдвэржилтийн үйл явцдаа байгаа гэжээ.

Тайланд Хятад улс болон зам дагуу орнуудын хамтын ажиллагааны үндэс, хамтын ажиллагааны байдлыг системтэй судлах замаар, өөр өөр аж үйлдвэржилтийн шатанд байгаа орнууд аж үйлдвэрийн хамтын ажиллагааны явцад өөр өөр өнцгөөс хандаж, харилцан нөхөх хамтын ажиллагаагаар удирдлага болгосон хамтын ажиллагааны хэлбэр маягийг бий болгох хэрэгтэй байна гэжээ.

Уг тайланд нэг бүс нэг зам дагуу орнуудын аж үйлдвэржилтийн түвшинд үнэлгээ хийж, эдгээр орны аж үйлдвэржилтийн явц дахь үндсэн онцлогийг хураангуйлсан байна. Тайлан хариуцсан редактор, Хятадын НШУА-ын аж үйлдвэрийн эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн дарга Хуан Чүньхүй хэлэхдээ, нэг бүс нэг зам дагуу 65 орны аж үйлдвэржилтийн түвшин нэлээд зөрөөтэй, аж үйлдвэржилтийн үйл явцын олон шат үеийг хамарч, олон орон аж үйлдвэржилтийн дунд юм уу түүнээс хойших шатанд байгаа юм. Энэ нь нэг бүс нэг замын стратегийн хамрах өргөн цар хүрээ, багтаамжтай чанарыг бүрэн харууллаа гэжээ.

Өдгөө "Нэг бүс нэг зам" дагуу орноос аж үйлдвэржилтийн өмнөх үе шатанд байгаа Балба орны аж үйлдвэр жинхэнэ утгаараа хөгжиж эхлээгүй. Харин аж үйлдвэржилтийн хөгжлөөр анхан шатанд байгаа нь Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Азийн 14 орон багтдаг. Энэ шатаа дахин 3 үед ангилахад, нэгдүгээр үед 5 орон, хоёрдугаар үед 2 орон, гуравдугаар үед 7 орон байна. Аж үйлдвэржилтийн хөгжлийн дунд шатанд 16 орон хамрагдсан бөгөөд нарийн ангилбал нэгдүгээр үед 4 орон, хоёрдугаар үед 5 орон, гуравдугаар үед 7 орон байна. Аж үйлдвэржилтийн эцсийн үе шатанд 32 орон байгаагас нэгдүгээр үед 13 орон, хоёрдугаар үед 7 орон, гуравдугаар үед 12 орон байна.
Аж үйлдвэржилтийг биелүүлсэн орон гэвэл Сингапур, Израйль 2 орон байна.

Хуань Чүнхүй, "Нэг бүс нэг зам" дагуу орноос 14 орны аж үйлдвэржилтийн түвшин Хятад улсаас давсан бол 44 орны аж үйлдвэржилтийн түвшин Хятад улсынхаас хоцронгуй байдаг тул Хятад улсын хөгжил "Нэг бүс нэг зам" дагуу орондоо дээгүүр тооцогдож байна.

"Нэг бүс нэг зам" дагуу орнууд аж үйлдвэржилтийн өөр өөр үе шатанд оршиж байгаа боловч өөр өөрийн давуу талтай. Үүнд технологи мэргэжил төвлөрсөн, хөрөнгө мөнгө төвлөрсөн, хөдөлмөр хүч төвлөрсөн зэрэг гурван том онцлог бий. Энэ гурван тал харилцан нөхөн уялдсан хамтын ажиллагааны арга хэлбэр бүрдэх боломж нээгдэж бий гэжээ.

Тайланд тэмдэглэснээр, Хятад улс "Нэг бүс нэг зам" дагуу орнуудад экспортолсон цахилгаан бүтээгдэхүүний хэмжээ нийт хэмжээний 21.75 хувь, нэхмэл эдлэл, түүхий эдийн экспортын хэмжээ нь нийт хэмжээний 33.9 хувийг эзэлж байхад эдгээр орнуудаас импортолж буй ашигт малтмалын хэмжээ нь нийт импортын хэмжээний 50.43 хувийг эзэлж байна. Хятад улс "нэг бүс нэг зам" дагуу орнуудад экспортын хязгаарлагдмал байдал болон импортын бараа бүтээгдэхүүний өвөрмөц байдал нь аж үйлдвэрлэлийн асар их нөөц боломжтой байгааг тусгаж байна. Хятад улс мөн олон улсын зах зээлийг хөгжүүлэх, гадаадад нээлттэй байх шинэ байдлыг бий болгож, шилдэг аж ахуйн нэгжүүдийг "гадаадтай холбох" зайлшгүй шаардлагатай байна.

Хятадын санхүүгийн их сургуулийн худалдааны дээд сургуулийн Цүй Шиньжянь, "нэг бүс нэг зам" дагуу орнуудын хөгжлийн асар их ялгаа зөрүү нь Хятад улсад асар их боломж олгож байна. Харин энэ дунд дутагдлаа нөхөж, давуу талаа ашиглах нь эдгээр орны аж ахуйн нэгж, засгийн газар, судалгааны байгууллагуудын хамт судлах сэдэв юм.

"Нэг бүс нэг зам нь яахын аргагүй том зах зээл бөгөөд энэхүү зах зээл олон талт бүтэцтэй, хөгжлийн өөр өөр үе шат нь бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн хүчин чадлыг холбоход өөрийн онцлогтой байдаг. Дэд бүтэц, зах зээлийн эрэлт хэрэгцээ, ялгаа зөрүү нь аж ахуйн нэгжүүдийн хувьд сорилт болдог."

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе