|
|
||
Хятадын Шиньжян Уйгарын Өөртөө Засах Орны Аксу бүсийн Шиньхэ шянь-Байчэн шяний хооронд тавигдах төмөр замын төсөлд гарын үсэг зурах ёслол 21-ний өдөр Бээжинд боллоо. "Нэг бүс нэг зам" стратегийн төмөр замын байгуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд, уг төсөл ашиглалтад орсны дараа ШУӨЗО-ны өмнөд хэсгийн ачаа барааны тээврийн хүчин чадавхыг ихээр дээшлүүлснээр "нэг бүс нэг зам" стратегид эерэгээр нөлөөлөх юм байна.
ШУӨЗО Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Пакистан, Монгол, Энэтхэг, Афганистан зэрэг 8 оронтой хиллэлэг болохоор торгоны замын эдийн засгийн хошууч бүс гэгддэг. Тийм ч учраас мөн өдрийн төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд дээрх улс орнуудын элчин төлөөлөгчид оролцсон байна.
Түүнчлэн уг төмөр зам бол Хятад улсын "12-р 5 жилийн төлөвлөгөө"-ний чухал төсөл, 2016 оны 6-р сараас эхэлж 36 сарын хугацаанд байгуулах болно. Ашиглалтад шилжсэний дараа өмнөд Шиньжян нутгийн нүүрс, төмрийн хүдэр зэргийг гадагш тээвэрлэх хүчин чадавхыг ихээхэн дээшлүүлснээр тухайн нутаг, тэр дундаа Аксу бүсийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх болно.
\Д.Хүчитбаатар мэдээллээ\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |