• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Тегеранд очиж Иранд хийх төрийн айлчлалаа эхлүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-23 15:34:13

Синьхуа Агентлагийн мэдээ, Хятад улсын дарга Ши Жиньпин 22-нд тусгай нисэх онгоцоор Ираны нийслэл Тегеранд очиж, Иранд хийх төрийн айлчлалаа эхлүүлжээ.

Орон нутгийн цагаар 9 цаг 10 минутад Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Тегераны Мехрабад нисэх онгоцны буудалд буухад Ираны Гадаад хэргийн сайд Зариф тэргүүтэй хүмүүс угтан авсан байна.

Ши Жиньпин Ираны засгийн газар болон ард түмэнд үнэнч сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны өрөөл дэвшүүлж хэлэхдээ, Хятад Иран хоёр эртний соёл иргэншилт орон бөгөөд өнө удаан түүх, соёлтой, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Зуун мянган жилийн турш хоёр орны ард түмэн эртний Торгоны замын дагуу харилцан харилцаж, сайн сайхан харилцааны өнө удаан түүхийг бүтээсэн юм гэжээ.

Ши Жиньпин дарга Египетэд хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд Иранд төрийн айлчлал хийсэн юм.  \Г.Сайн-Өлзий\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе