• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Али Ардашир Ларижанитай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-24 15:20:54

23-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Тегеранд Ираны парламентын дарга Али Ардашир Ларижанитай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад болон Иран улс сайн найз, сайн түнш юм. Энэ удаагийн айчлалаар Хятад Ираны хоёр талт харилцааг дээшлүүлээд стратегийн бүх талын түншийн харилцаа болгохыг хоёр тал санал нэгтэй зөвшөөрөв. Энэ нь Хятад Ираны стратегийн харилцан итгэлцлийг зузаатгаж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихөд тус дөхөм болж, хоёр орны ард түмэнд улам их зол жаргал авчрах болно гэжээ.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, хоёр орны хууль тогтоох байгууллагын харилцаа нь Хятад Ираны стратегийн бүх талын түншийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг болж, Хятад Ираны харилцааны хөгжлийг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Хоёр орны хууль тогтоох байгууллага солилцооны өнөөгийн механизмаа хөгжүүлэн боловсронгуй болгож, олон давхаргын найрсаг харилцаагаа зузаатгаж, Хятад Ираны найрсаг харилцааг уламжлахад шинэ хувь нэмэр оруулах ёстой гэжээ.

Али Ардашир Ларижани хэлэхдээ, дарга Ши Жиньпиний Иранд хийсэн энэ удаагийн түүхт айлчлал маш чухал ач холбогдолтой юм. Ираны цөмийн асуудлыг улс төрөөр зохицуулахыг урагшлуулахад Хятадын тал чухал хувь нэмэр оруулсан явдалд талархаж, мөн Хятадын талаас үнэт дэмжлэг үзүүлсэн явдалд талархаж байна. Шинэ нөхцөл байдалд, Хятад улстай харилцаагаа бүх талаар эрчимжүүлж, Иран Хятадын эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Иран бэлэн байна. Мөн Ираны хамтын ажиллагааны тэргүүн түнш нь Хятад байх болно. Ираны парламент болон БХАТИХ-ын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе