• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Ираны дээд удирдагчтай уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-24 15:58:18

Хятад улсын дарга Ши Жиньпин 23-нд Тегеранд Ираны дээд удирдагч Аяатоллах Али Хаменейтэй уулзав.

Ши Жиньпин, Хятад Ираны найрамдал нөхөрлөл нь хоёр ард түмний найрсаг харилцааны өнө удаан түүх, хүндрэлтэй үед бие биендээ туслах явдлаас улбаатай бөгөөд хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагаанаас үүдэлтэй юм. Өдгөө Хятад Ираны харилцааны хөгжилд шинэ боломж бүрдэж байна. Хятад улс Ираны хамтын ажиллагааны найдвартай түнш бөгөөд Ирантай олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Хятад Иран "Нэг бүс нэг зам" -ыг байгуулах яахын аргагүй түнш юм гэв.

Тэрээр, өдгөө олон улсын харилцаанд гүнзгий өөрчлөлт гарч байна. Хятад Иран хөгжиж буй орон болсны хувьд урт хугацааны хайн судалсны дүнд өөрийн орны байдалд нийцсэн хөгжлийн замаа сонгосон юм. Ирантай олон улс бүс нутгийн үйл хэрэгт бие биедээ тусалж, дэлхий болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг биелүүлэхэд Хятад улс бэлэн байна гэв.

Хаменей хэлэхдээ, Хятадын хөгжлийн ололт амжилтыг Иран дээд хэмжээгээр үнэлж байна. Урт хугацааны турш Иранд дэмжлэг туслалцаа үзүүлсэн явдалд баярлаж байна. Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодитойгоор хэрэгжүүлж, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт хүргэхэд Иран бэлэн байна. Хятад улс "Нэг бүс нэг зам"-ын санаачилгыг дурдсан нь цагаа олсон ажил юм. Иран уг санаачилгын зам дагуух чухал орон болсны хувьд бүтээн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна. Хятад улс олон улсын чухал нөлөө бүхий орон юм. Иран Хятад улстай хэлхээ холбоогоо эрчимжүүлж, бүс нутгийн аюулгүй, энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэв. \Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе