|
|
||
"Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан"-гийн Удирдах зөвлөлийн дарга, Хятадын Банкны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Ерөнхий төлөөлөгч Дай Шинжүиь арга хэмжээг нээж үг хэлэв
2016 оны 1-р сарын 23-нд "Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан" болон "Монгол Улс дахь Хятад цагаач иргэдийн холбоо" хамтран зохион байгуулсан 2016 оны "Дулаан өвөл" арга хэмжээ Улаанбаатар хот дахь Залуучуудын соёлын төв ордонд амжилттай боллоо.
"Дулаан өвөл" арга хэмжээнд хамрагдсан ард иргэд
14 БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин үг хэлэв
БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайд Шин Хаймин, Нийслэлийн засаг даргын нийгмийн хамгаалал, хүн амын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Хятад Монголын төр засгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, арга хэмжээнд хамрагдаж байгаа Монгол иргэд болон цагаач иргэд нийт 300 гаруй зочин төлөөлөгч энэхүү арга хэмжээнд оролцов.
Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Алтанцэцэг үг хэлэв
"Дулаан өвөл" бол "Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан"-гийн жил бүр тогтмол зохион байгуулдаг арга хэмжээ бөгөөд гол зорилго нь МУ-ын нэн ядуу айл өрх, цагаач иргэдэд эд материалын туслалцаа үзүүлж, хахир хатуу өвлийн хүйтэн өдрүүдэд сэтгэлийн халуун дулааныг мэдрүүлж, Монгол Хятадын нийгмийн хөгжил, энх тайван, эв найрамдлын гүүр болоход оршино.
Тусламжийн бараа гардуулж байна
2016 оны "Дулаан өвөл" арга хэмжээг "Монгол Хятадын нийгмийн хөгжлийн сан", "МУ дахь Хятадын цагаач иргэдийн холбоо" хамтран санаачилж, "МУ дахь цагаач эмэгтэйчүүд, хүүхдүүдийн холбоо", "Хүсэл сэтгэлийн элч" нийгэмлэг зохион байгуулсан ба энэ арга хэмжээ БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны дэмжлэг авсан бөгөөд Монгол Хятадын бүхий л давхаргын дэмжлэг туслалцааны дор, тусламжийн арга хэмжээг шударга байлгах зорилгоор "Дулаан өвөл" ажлын хэсэг байгуулж, бэлтгэл ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Тусламжийн бараа авсан хүмүүсийн төлөөлөл талархал илэрхийлэв
Үүнд тусламж авч буй нэн ядуу айл өрх бүрээр очиж, эцэст нь УБ хотын 9 дүүргийн 104 айл өрх, 29 цагаач иргэд энэ удаагийн "Дулаан өвөл" арга хэмжээнд хамрагдсан юм.
тусламжийн бараа
"Хүн бүр сэтгэлээ харамгүй хайрлавал, Энэ дэлхий хамгийн сайхан байх болно" гэдэг нь "Дулаан өвөл" арга хэмжээний гол уриа юм. Ийм төрлийн нийгмийн арга хэмжээ Хятад Монгол хоёр орны ард иргэдийн сэтгэл зүрх хоорондын гүүр болж, МУ-ын ард иргэдийн амьдрал аж ахуй, боловсролын хөгжил, нийгэмд хувь нэмэр оруулж, Монгол Хятадын соёлын харилцаа, эв найрамдалд түлхэц болох болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |