|
|
||
Хятадын 2015 оны ДНБ-ний хэмжээ 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь эдийн засгийн боломжийн өсөлт бөгөөд Хятадын эдийн засгийн бүтцэд эерэг өөрчлөлт гарч байгааг харуулж байна хэмээн өчигдөр Лондон хотноо "БРИК-ийн дөрвөн орон" хэмээх үзэл баримтлалыг дурдсан, Их Британийн Сангийн сайд Жим Онил хэллээ.
Тэрээр мөн өдөр Их Британийн 48 корпорацын клубын үйл ажиллагаанд оролцох үеэр хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт 6.9 хувийн өсөлттэй байгаа нь өнгөрсөн 25 жилийн турших хамгийн доод үзүүлэлт болсон гэсэн зарим мэдээлэл сүүлийн үед гарч байгаа боловч, Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 10 триллион ам.долларыг давсан нь эдийн засгийн өсөлт боломжийн байгааг харуулж байгаа юм. Эдийн засгийн бусад цогцууд энэхүү түвшинд хүрэхэд бэрх гэлээ.
Тэрээр цааш нь хэлэхдээ, хамгийн чухал нь Хятадын ДНБ-ний бүтцэд өөрчлөлт гарч байна. Сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, Хятадын үйлчилгээний салбарын хөгжил болон хэрэглээний эдийн засгийн хурдтай өсөлт нь Хятадын 1.3 тэрбум хүн амын алс хэтийн ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй, Их Британи Хятадад туслан томоохон хөгжлийн зорилтыг биелүүлэх нь бидний ашиг сонирхолд ч нийцэж байна гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |