• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Тянь Хэ 1" супер компьютер бүрэн ачаалалтай ажиллаж байна

CRI       (GMT+08:00) 2016-01-28 10:02:23

Хятадын Тяньжинь дэх үндэсний супер компьютерийн төвийн программын судалгааны инженер Жан Тиний хэлснээр, Тяньжинь дэх супер компьютерийн төвд байрлуулсан Хятад улсын анхны петафлоп үйлдлийн "Тянь Хэ 1" супер компьютер бүрэн ачааллын байдалд ажиллаж байгаа гэжээ.

Жан Тин сурвалжлагчид ярилцлага өгөхдөө: 2010 онд "Тянь Хэ 1" супер компьютер Тяньжиний Биньхай шинэ дүүрэг дэх Үндэсний супер компьютерийн төвд тавигдсанаас хойш дотоодын газрын тосны хайгуул, өндөр үнэтэй тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, био эм бэлдмэл, хүүхэлдэйн киноны загвар, шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг салбарт супер тооцооллын үйлчилгээ үзүүлж ирсэн юм. Тяньжинь дэх супер компьютерийн төвийнхөн "Тянь Хэ 1" супер компьютроо ашиглан өдгөө газрын тосны хайгуулын мэдээлэл боловсруулах, аж үйлдвэрийн хийсвэр бодит байдал, хүүхэлдэйн киног амилуулах, био эм бэлдмэл зэрэг чиглэлд үүлэн тооцооллын боломж бүрдүүлж, Тяньжинь хотын аж үйлдвэр, компани нэгжүүдэд үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлж, компани нэгжүүд бие даасан технологийн төвшин, бие даан зохион бүтээх чадвараа нэмэгдүүлэхийг нь дэмжиж байна гэжээ.

Өнөөг хүртэлх байдлаар Тяньжиний супер компьютерийн төвийнхөн дотоодын 100 гаруй томоохон компани нэгжид үйлчилгээ үзүүлсэн буюу гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, компани нэгжүүдэд зуун сая юанийн судалгааны зарцуулалтыг хэмнэж өгсөн бөгөөд компани нэгжүүдэд буй болгосон холбогдох эдийн засгийн үр ашиг нь 2 тэрбум юаньд хүрсэн гэж эх сурвалжид мэдээлжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе