• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хоёр хүүхдийн бодлого"-ыг Хятад даяар анхаарч байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-01-29 15:08:55

Хятад даяар гэр бүлийн төлөвлөлтийн "хоёр хүүхдийн бодлого"-д засвар оруулж эхэлснээр сүүлийн өдрүүдэд болж буй орон нутгийн хоёр чуулганаар энэхүү бодлогын өөрчлөлтийг түлхүү анхаарч байна. 28-ны байдлаар, Гуанжөү, Хүбэй, Тяньжин, Жэжян, Анхүй зэрэг 11 мужийн АТИХ-ын байнгын хороо орон нутгийн гэр бүлийн төлөвлөлтийн бодлогод засвар оруулж, "хоёр хүүхдийн бодлого" хэрэгжүүлж эхэлснээ тодорхойлов.

Хятадын Эрүүл Мэнд Гэр Бүл Төлөвлөлтийн Үндэсний Газар, "хоёр хүүхдийн бодлого"-ыг хэрэгжүүлж эхэлсэн "13-р 5 жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд жилд мэндлэх хүний тоо 3 сая орчмоор нэмэгдэнэ гэж төсөөлжээ.

"Хоёр хүүхдийн бодлого"-ыг 2014 онд анх хэрэгжүүлж байснаа Хятад даяар хэрэгжүүлэх хүртэл хоёрхон жил болжээ. Тэгэхээр энэ бодлогод цаашид бас ямар өөрчлөлт гарах тухай хүмүүс анхаарч байна.
\Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе