|
|
||
Айлчлан ирж буй "Муу нүүрт" хэмээх галан бичин жилд амжилт бүтээл арвин байж, Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам, МУ-ын БСШУЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба хамтран 2016 оны 1-р сарын 29-ны орой МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Соёлын төв өргөөнд "Хятад Монголын найрамдлын Өлзийт цагаан сар-2016 Уран сайхны концерт"-ыг зохион байгуулав.
БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, МУ-ын БСШУЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Гантөмөр, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чэнь Баочуань нар нийслэлийн үзэгчидтэй хамт концертыг сонирхон үзсэн бөгөөд тус тус үг хэлж, Монгол ах дүү нартаа сар шинийн сайхан мэндийг өргөн дэвшүүлэв.
Өвөр Монголын Үндэстний урлагийн театрын уран бүтээлчдийн сэтгэл гарган бэлтгэсэн уянгат дуу уран бүжгийг үзэгч олон халуун алга ташилтаар хүлээн авч, баяр талархлаа илэрхийлж байлаа. \ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |