• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУБИС-ын хятад хэлний ангийн оюутнууд цагаан сараа угтан тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2016-01-30 16:02:37

МУБИС-ын дэргэдэх Күнзийн институт 2016 оны 1-р сарын 28-ны өдөр Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвд ирж буй Бичин жилийн сар шинээ угтах хамтарсан цэнгүүн зохион байгуулав. Оюутнууд өөрийн бэлтгэсэн уран сайхны үзүүлбэрээ тоглон дуулж бүжиглэсэн бөгөөд хятад цагаан сарын ёс заншлаар банш чимхэж, хятад хоол зууш хийж ирсэн зочдоо дайлав.

Оюутнуудын урилгаар БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, МУБИС-ын захирал Д.Мөнхбат нар цэнгүүнд оролцсон бөгөөд элчин сайд Шин Хаймин, захирал Д.Мөнхбат нар үг хэлж, оюутнуудад сар шинийн мэнд хүргэн хичээл сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Элчин сайд Шин Хаймин баншийг урнаар чимхсэн багш оюутанд шагнал гардуулав.

МУБИС-ын дэргэдэх Күнзийн институт бол МУ-д байгуулагдсан Күнзийн хоёр дахь инстиитут бөгөөд хятад хэлний багш бэлтгэх гол зорилготой юм. Одоо нийт 800 гаруй оюутан тус институтэд хамрагдан суралцаж байна. МУБИС, БНХАУ-ын Жилинь мужийн Чанчүнь хотын Зүүн Хойдын Багшийн Их Сургуулийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн дагуу тус сургуулийн хятад хэлний ангийн оюутнууд Зүүн Хойдын Багшийн Их Сургуульд нэгээс хоёр жил сурдаг бөгөөд тодорхой шаардлага хангавал МУБИС, Зүүн Хойдын Багшийн Их Сургуулийн дипломыг давхар авах боломжтой юм байна. Өдгөө тус сургуулийн хятад хэлний ангийн 70 орчим оюутан Зүүн Хойдын Багшийн Их Сургуульд суралцаж байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе