|
|
||
Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дэд дарга Хасбагана арга хэмжээг нээж үг хэлэв
2016 оны шинэ жилээ саяхан тэмдэглэж, бичин жилийн сар шинээ угтах гэж байгаа энэ үеэр Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв 1-р сарын 30-ны өдөр МУ-ын их дээд сургуулийн оюутнууд болон дунд сургуулийн сурагчдын дунд Хятад дууны уралдаан зохион байгуулав.
Хөгжмийн төрөлд тусгай шагнал хүртсэн хүүхдэд Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн ажилтан Болд шагнал гардуулав
Энэ уралдаанд оролцсон хүүхдүүд дуу дуулж, хөгжим тоглох хоёр төрлөөр ур чадвараа сорив. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй, 1-р Нарийн бичгийн дарга Дэбө нар энэ арга хэмжээнд оролцсон бөгөөд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулав.
Хөгжмийн төрөлд 3-р байр эзэлсэн хүүхдэд МУ-ын СУИС-т суралцаж буй Өвөр Монголын дуучин Саранмандах шагнал гардуулав
Хөгжмийн төрөлд 2-р байр эзэлсэн хүүхдэд
МУ-ын УГЗ Б.Нямдорж шагнал гардуулав
Хөгжмийн төрөлд тэргүүн байр эзэлсэн хүүхдэд
Хятадын Олон Улсын Радиогийн МУ-дахь салбарын захирал М.Цэцэн шагнал гардуулав
Дууны төрөлд тусгай байр эзэлсэн хүүхдүүдэд
БНХАУ-ын Элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Дэбө, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн ажилтан Болд нар шагнал гардуулав
Дууны төрөлд 3-р байр эзэлсэн хүүхдүүдэд
Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дарга Хасбагана, МУ-ын СУИС-т суралцаж буй Өвөр Монголын дуучин Саранмандах нар шагнал гардуулав
Дууны төрөлд 2-р байр эзэлсэн хүүхдэд МУ-ын УГЗ Б.Нямдорж, Хятадын Олон Улсын Радиогийн МУ-дахь салбарын захирал М.Цэцэн нар шагнал гардуулав
Дууны төрөлд тэргүүн байр эзэлсэн хүүхдэд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төвийн дарга Ли Вэй шагнал гардуулав
\ ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |