• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Латин Америкт сар шинийн сүмийн цуглаан эхлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-01 15:39:20

Орон нутгийн цагаар 30-нд, Аргентины нийслэл Буэнос-Айрес хотын олон улсын паркийн талбайд, Латин Америкийн бүс нутагт буй Хятадын цагаачдын сар шинийн том хэмжээний сүмийн цуглаан албан ёсоор эхлэв.

Тус оройн 6 цаг орчимд, Аргентины дэд ерөнхийлөгч бөгөөд Сенатын дарга хатагтай Габриела Мичетти, Хятадаас Аргентинд суугаа элчин сайд Ян Ванмин, Буэнос-Айрес хотын дарга Хоракио Родригуез Ларрета нар өнгө алагласан хоёр луунд нүд зурж өгснөөр, хоёр хоногийн турш үргэлжлэх сүмийн цуглааны ажиллагаа албан ёсоор эхлэв.

Нээлтийн ёслолын үеэр, Аргентин дахь Хятадын цагаач иргэд, орон нутгийн оршин суугч 10 орчим мянган хүн, Хятад Аргентины залуус, уран сайханчдын хамтран тоглосон луу арслангийн бүжиг, Хятадын Ушу, ардын бүжиг зэрэг баялаг агуулгатай уран сайханы тоглолт сонирхсон байна.

Одоогоор Аргентинд Хятадын 12 мянга орчим цагаач иргэн байгаа ба түүний 70 гаруй хувь нь Хятадын Фүжянаас ирж, голцуу дэлгүүр ажиллуулах, худалдаа наймаа хийх, хоол ундаар үйлчлэх зэрэг ажил эрхлэж байна. Бүх Аргентины хэмжээнд Хятадын цагаач иргэдийн 12 мянгад дэлгүүр байгаа бөгөөд орон нутгийн эдийн засгийн дутагдаж болшгүй гол тулгуур болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе