|
|
||
Лаос дахь Хятадын соёлын төвийн зохион байгуулсан "Баясгалант цагаан сар" сүмийн цуглаан 1-р сарын 30-ны өдөр Вьентьяны төвд зохиогдов. Вьентьян хотын дарга Шинлавон Купатоун, Лаосын хэвлэл мэдээлэл, соёл, аялал жуулчлалын дэд сайд Саванкон Размонтру, Хятадаас Лаост суугаа элчин сайд Гуань Хуабин нар тоглолт үзсэний дараа зарим үзүүлбэртэй танилцав.
Мөн өдөр, Вьентьян хотын төв талбайд хятад хоолны 8 ресторан ажиллуулж, Хятадын онцлогтой идээ ундаа зарж, арслангийн бүжиг тогложээ. Дотор танхимд Күнзийн дээд сургуулийн багш сурагчид цаасан хайчилбар, хятад зангиа, цайны урлаг, уран бичилгийн үзүүлбэр үзүүлж, оньсого таах, хятад соёлын мэдлэгийн уралдаан зэрэг арга хэмжээ зохиож, олон хүний сонирхлыг татжээ. ХОУР-гийн салбар байгууллагын лангуу ч хүмүүсийн анхаарлыг татаж, иргэд хятад лаос хос хэлний сэтгүүл захиалах тухай лавлаж байлаа.
Хятадын ШУӨЗО-ны урлагийн Мукам чуулга өвөрмөц онцлогтой тоглолт гаргаж, үзэгчдийн талархлыг хүлээв. \Урьхан\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |