• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

МУ дахь хятад цагаачид сар шинээ угтан тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2016-02-01 10:34:40

Монгол Улсад амьдарч буй Хятадын цагаач иргэд 1-р сарын 31-нд Хятад Монголын Найрамдал сургуульд цугларан сар шинээ угтан тэмдэглэв. БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Соёлын зөвлөх Ли Вэй, зөвлөх Ли Яньжүнь, Цэргийн атташе Бао Юйхай нар урилгаар баярын арга хэмжээнд оролцсон бөгөөд элчин сайд Шин Хаймин мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн байна.

Тэрээр: МУ-ын хууль тогтоомжийг чанд мөрдөн сахиж, МУ-ын нийгэм эдийн засгийн хөгжилд тус нэмэр оруулан, Монгол Хятад хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэхийг тэрээр цагаач иргэдэд хүсэж, сар шинэдээ сайхан баярлаж, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөл дэвшүүлсэн байна.

Хятад цагаач иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Бай Шуанжань, амьдарч байгаа орон МУ-ын бүтээн байгуулалтад хүчин зүтгэж, Монгол Хятад хоёр орны найрамдалд хувь нэмрээ оруулна гэдгээ илэрхийллээ.

\ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе