• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Өмнөд Солонгост "Баясгалант цагаан сар" арга хэмжээ болов

CRI       (GMT+08:00) 2016-02-02 10:20:03

Өмнөд Солонгост зохиогдсон 2016 оны "Баясгалант цагаан сар" иж бүрэн үйл ажиллагааны хаалтын ёслол 2-р сарын 1-ны орой Сөүлд болов. Хятадаас Өмнөд Солонгост суугаа элчин сайд Чю Гүөхун, Өмнөд Солонгосын Инчон хотын дарга Ю Жон Бук, Өмнөд Солонгосын парламентын гишүүн Жон Бёнг Гук, Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны нарийн бичгийн дарга Ян Хөүлань нарын зэрэг Хятад, Өмнөд Солонгосын олон салбарын төлөөлөгчид хаалтын ёслолын тоглолт - Бээжин дуурийн үзүүлбэртэй танилцсан байна.

Өмнөд Солонгост зохиогдсон "Баясгалант цагаан сар" иж бүрэн арга хэмжээнд "Хубэй мужийн биет бус соёлын өвийн үзэсгэлэн", ерөнхийлсөн уран сайхны хөтөлбөр, "Баясгалант цагаан сар" Хятад, Өмнөд Солонгосын дуу хөгжмийн концерт, Хятад, Өмнөд Солонгосын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлснийг тэмдэглэсэн Хятад, Өмнөд Солонгосын найрамдлын дуу хөгжмийн тоглолт, хаалтын тоглолт буюу Бээжин дуурийн үзүүлбэр зэрэг хөтөлбөр багтсан юм.

"Баясгалант цагаан сар" арга хэмжээг Хятадын Соёлын яам санаачлан анх 2010 оноос зохион байгуулж эхэлснээс хойш Хятад улсаас хилийн чанадад зохион байгуулдаг хамгийн өргөн хэмжээний цагаан сарын соёлын үйл ажиллагаа болсон юм. Хятадын Соёлын яам холбогдох яам байгууллага, орон нутгуудын соёлын байгууллага, гадаадад суугаа байгууллагатай хамтран гадаад улс оронд зохион байгуулж буй "Баясгалант цагаан сар" соёлын солилцооны үйл ажиллагаа нь улс орнуудын ард олны хамт билгийн улирлын сар шинийн баярыг тэмдэглэж, Хятадын соёл иргэншлийг олны хүртээл болгох, эвсэг зохицонгуй дэлхийг хамт байгуулах зорилттой юм.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе