• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян ядуу амьдралтай иргэдийг эргэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-02 10:37:22

Хятадын үндэстнүүдийн уламжлалт баяр Цагаан сар удахгүй болох гэж байгаа үеэр, ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 2-р сарын 1-нд Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Гү-Юань хотод очиж, ядуу амьдралтай иргэдийг эргэв.

Орон нутгийн өндөр настны асрамжийн төвд, Ли Кэчян ахмадуудтай хамт банш зооглож, галын хорин гуравны баяраа тэмдэглэж, уулын замаар машинтай цаг шахам аялан байж, Ши Хайгү хэмээх газрын хамгийн ядуу тосгонд очиж, тэнд байгаа иргэдийг эргэж, ядуусыг дэмжин нүүлгэн шилжүүлэх ажил байдалтай танилцав. Ли Кэчян авч явсан хоёр шинэ бэлэн хувцсыг хоёр өндөр настанд шинэ жилийн бэлэг болгон барьж, 78 настай Хай Баотинд шинэ хувцсыг нь өмсгөж, товчыг нь товчилж өгөв. Дараа нь, ерөнхий сайд Ли Кэчян ахмадуудтай хамт үдийн зоог барьжээ.



Мөн өдрийн үдээс хойш, Ли Кэчян уулын замаар машинтай цаг илүү явж, Гү-Юань хотын Ши Жие шяний Бан Зигөү тосгонд ирсэн байна. Энэхүү тосгон Ши Хайгү хэмээх газрын хамгийн ядуу тосгоны нэг учир ядуусыг тэтгэн нүүлгэн шилжүүлэх энэ жилийн төлөвлөгөөнд хамрагджээ. Маш ядуу амьдралтай Ван Чигийн хувьд, 70 настай тэрээр хүний гарт байдаг ба зөвхөн амьдралын хамгийн бага төвшний баталгааны мөнгөөр амьдардаг. Уг баталгааны мөнгийг хэрхэн яаж өгдөг, эмчилгээний төлбөрөө хэрхэн барагдуулдаг зэрэг талаар Ли Кэчян нарийн асуун лавлаж, бодит хэрэгжилтийн талаар сайтар биелүүлэхийг Иргэний засаг захиргааны яамны сайдад тусгайлан шаардсан байна.

Уг тосгоны маш ядуу амьдралтай иргэн Ван Жиньбаогийн хувьд, түүний охин өвчтэй эхээ асрахын төлөө сургуульд явахаа больж, дунд сургуулийн хоёрдугаар ангид суралцаж буй хүү нь ээжээ сувиладаг ажээ. Ерөнхий сайд Ли Кэчян эдгээр байдлыг ойлгосны дараа, тэр хүүд хандан: "Та нар сайн хичээж зүтгэх ёстой. Энэ амьдралд эгч чинь өөрийгөө зориулж байгааг ойлгох хэрэгтэй шүү" гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе