• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хятадын Соёлын Төв" сар шинээ угтан тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2016-02-02 10:26:14

МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын Төв 2-р сарын 1-нд ирж буй "Муу нүүрт" хэмээх Гал бичин жилийн сар шинээ угтаж, Соёлын Төвдөө баярын арга хэмжээ зохион, дуу бижиг үзэж, оньсого таавар таав. Соёлын төвийн том танхимд Хятадын ёс заншлыг харуулсан улаан дэнлүү, улаан зангиа, өнгийн цэцэг, Хятадын газар бүхний өнгө үзэмжийг харуулсан гэрэл зураг өлгөж, баярын уур амьсгалаар бялхаж байлаа.

Баярын арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин оролцов. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны соёлын зөвлөх, Хятадын Соёлын Төвийн дарга хатагтай Ли Вэй баярын арга хэмжээг даргалан үг хэлж, уригдан оролцсон бүх хүнд сар шинийн мэнд хүргэн сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Арга хэмжээнд Хятадын Соёлын Төвтэй хамтран ажилладаг байгууллага нэгж, хувь хүмүүс урилгаар оролцсон байна.

\ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе