|
|
||
ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны Байнгын Хорооны гишүүн, Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян 2-ны өдөр Ниншягийн Яргай хотод Гүншян тоног төхөөрөмжийн хувьцаат хязгаарлагдмал компанийн ажил байдалтай танилцжээ. 1966 онд байгуулагдсан гагнуур цутгамлын төрийн өмчит үйлдвэр өөрчлөлт хийж, шинийг зохион бүтээж, 3 хэмжээстээр хэвлэх талаар хувьсгалын чанартай амжилт гаргасан байна. Ли Кэчян хуучин гагнуур цутгамлын болон 3 хэмжээстээр хэвлэх цехтэй танилцан, тус үйлдвэр шинийг зохион бүтээж, бүдүүлэг цутгамал бүтээгдэхүүнээ өөрчлөн, зах зээлийн шаардлагад нийцсэн нарийн оновчтой хөнгөн шинэ бүтээгдэхүүн болгосныг сайшааж, "Хятадын үйлдвэрлэл 2025+интернет" -ийн уялдаа, шинэ хуучны солигдлыг харуулсан амьд жишээ боллоо гэжээ.
Ли Кэчян: "Хятадын үйлдвэрлэл 2025" -ын ирээдүй "+ интернет" хүмүүсийн ой ухааныг төвлөрүүлж, уламжлалт үйлдвэрлэл хөгжлийн хэлбэрээ өөрчлөн сайжруулах хамгийн сайн техникийн төсөл боловсруулан, материал, гар урлал, хэв загвар, боловсон хүчнийг уялдуулахад түшиглнх бөгөөд үр ашгийг ихээр дээшлүүлж болно гэжээ.
\Сарантуяа\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |