|
|
||
Билгийн улирлын мичин жилийн сар шинийн баяр ойртож буй энэ үеэр 2 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Жянши мужид очиж, боловсон хүчин, ард иргэн, Жяншид суугаа цэрэг дайчдыг эргэн үзэж, Хятадын үндэстнүүдийн ард түмэнд эрүүл энх, сайн сайхны ерөөл дэвшүүлж, өөрчлөлт шинэчлэл ажил амьдралыг өдрөөс өдөрт сайжруулахыг хүсэн ерөөж, АЧА, зэвсэгт хүчний офицер дайчид, өрхийн цэргийн бэлтгэл хүчинд сар шинийн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Ши Жиньпин юуны өмнө тус мужийн Жин Ганшанийг зорилоо. Ши Жиньпин дарга өмнө нь 2006, 2008 онд Жин Ганшань очиж байсан юм.
2-нд, Жин Ганшаньд хярмаг цастай, агаар тунгалаг байлаа. Найман өнцөгт давхар байшинтай хувьсгалын хуучин сууцнуудын Шэньдэ бичгийн өргөөнд Ши Жиньпин үрэгдсэн баатруудын үр ач, тэргүүний ажилтнуудын төлөөлөгчидтэй зургуул зуух тойрон суусны дотор, 93 настай Гүн Чуаньжэн, 87 настай Мао Бинхуа хэмээх хоёр настан байв. Ши жиньпин: Хятадын үндэстнүүд бол баатруудаараа бахархдаг, баатруудыг төрүүлдэг, баатрууд цолгорон гардаг үндэстэн юм. Энх тайван он жилүүдэд ч баатруудаа дурсан санах хэрэгтэй гэж тэмдэглэжээ.
Ши Жиньпин: "Бидний хувьсгал эндээс үүсч мандсан, Жянши мужид хувьсгалын ген бий. Түмэн газрын алс явсан ч уг үндсээ мартаж болохгүй. Хятадын ард түмэн үеийн үед мартахгүй юм" гэжээ.
Ши Жиньпин цасан дундуур явж Жин Ганшань дахь амь үрэгдсэн баатруудын бунханд очин хүндэтгэл үзүүлж, ХКН-ын Шянганий уулзвар нутаг дахь ХКН-ын төлөөлөгчдийн анхдугаар их хурлын хуучин байшин, Мао Зэдуны сууж байсан "Найман талт байшин" зэрэг дурсгалт газруудтай танилцлаа. Шинэ цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан, Жин Ганшаний үзэл санааны гэрлийг шинэ цаг үед түгээх хэрэгтэй гэж тэрээр онцолсон байна.
Ши Жиньпин дарга: Миний засаг хэрэгжүүлэх үзэл баримтлал "ард түмэндээ үйлчлэн, хүлээх ёстой үүрэг хариуцлагаа хүлээхэд оршино" гэж хэлсэн нь шинэ онд хийж буй ажлаас нь тодхон мэдрэгдэж байна. Хэдэн хоног үргэлжилсэн цас бороо Жин Ганшань уулын замыг улам гулгамтгай болгожээ. Мөн өдрийн үдээс өмнө, Ши Жиньпин уулын гүн дэх Мао Пин шянгийн Шэньшань хэмээх ядуу тосгонд ажиллав. Тэрээр Жан Чэндэгийн гэрт зочилж, эхнэр нөхөр хоёртой яриа дэлгэж суув.
Тэрээр, Дундаж чинээлэг нийгмийг байгуулахдаа юуны өмнө, БНХАУ-ыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн хувьсгалын өлгий нутгийг сайтар хөгжүүлэх ёстой гэлээ. "Дундаж чинээлэг нийгмийг байгуулах үйл явцад хувьсгалын өлгий нутаг хамт хөгжих ёстой. Нэгийг ч үлдээж болохгүй, хамтдаа чинээлэг нийгэмд алхан орж, хамтдаа хөгжих замаар замнах хэрэгтэй. Ядууг тэтгэх ажлыг үргэлжлүүлэн сайтар хийхэд нам засаг туслах болно" гэж тэрээр тэмдэглэжээ.
Замнаж ирсэн замаа мартахгүй, алхаж буй замаа сайтар ойлгож, ирээдүйн замаа ч тодорхойлох хэрэгтэй. Ши Жиньпин Жянши нутагт ажиллаж буй гол зорилт нь намын 18-р удаагийн Төв Хорооны 5-р бүгд хурлын зорилго, Төв Хорооны эдийн засгийн ажлын хурал, ядуурлыг бууруулах хөгжлийн хурал, Төв Хорооны хотын ажлын хурлын зориг санааг туушлуулан хэрэгжүүлэх талаар удирдамж өгөхийн төлөө юм.
3-нд Ши Жиньпин дарга Наньчан их сургуульд очиж, үндэсний цахиурын LED инженерийн технологийн судалгааны төвийн лабораторид ажиллалаа. Лабораторийн Жян Фэн-И-гийн ахалсан төслийн багийн судалгаа 2015 оны үндэсний технологийн бүтээлийн тэргүүн шагнал хүртсэн юм. Ши Жиньпин хэлэхдээ, "Шинэ санаа хамгаас чухал. Төвөөс санаачилж буй хөгжлийн таван үзэл баримтлалд шинийг зохион бүтээхийг тэргүүлэх байранд тавьсан. Хятад улс цаашид хөгжихөд иновацтай салшгүй холбоотой. Гол технологийг судлах ажил хамгаас бэрхшээлтэй байдаг ч энэ замаар заавал замнах хэрэгтэй. Нэг зүйлээ баримтлан цөхрөлгүй хүчлэн чармайж байвал сая улс орон тасралтгүй хөгжинө" гэж тэрээр тэмдэглэв.
Ши Жиньпин Жяншид суугаа цэрэг ангийн дивизийн зэрэглэлээс дээших удирдах боловсон хүчин нартай уулзаж, Намын Төв Хороо, Цэргийн Төв Зөвлөлийн өмнөөс тэдэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |