|
|
||
БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн О.Тунгалагийн (ТУЗ-ийн дарга)үүсгэн байгуулсан "Тэдмэнт Групп" Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "ТОРГОНЫ ЗАМ 2016" арга хэмжээний "Компанийн сайн засаглалыг амжилттай хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагч"-ийн шагнал хүртлээ.
МҮХАҮТ нь 2007 оноос эхлэн Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллагууд, хоёр талын техникийн туслалцааны болон бусад гадаадын санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүд, Дипломат төлөөлөгчийн газрууд, гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаадын иргэдийг онцлон шалгаруулах, тэднийг урамшуулан дэмжих, нийтэд таниулах зорилгоор "Торгоны зам" шагнал гардуулах ёслолын арга хэмжээг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай юм.
Энэ удаагийн "Торгоны зам 2016" шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2016 оны 1-р сарын 28-нд Улаанбаатар хотод болсон юм. Энэ арга хэмжээний үеэр "Тэдмэнт Групп" Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "ТОРГОНЫ ЗАМ 2016" арга хэмжээний "Компанийн сайн засаглалыг амжилттай хэрэгжүүлж буй хөрөнгө оруулагч"-ийн шагнал хүртсэнээс гадна "Жүн Хуа (БНХАУ-ын)Бизнесийн ерөнхий холбоо"-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Шагналт "Хоёр улсын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулж буй хувь хүн"-ий шагнал хүртсэн байна.
Хятад Монголын хамтарсан "Тэдмэнт Групп" 2004 онд байгуулагдсан бөгөөд байшин барилга, том оврын барилга бүтээн байгуулалт, барилгын материал, олон улсын худалдаа зэрэг ажил эрхэлдэг, Монгол Улсын байшин барилгын томоохон компани болон хөгжиж, өндөр зэрэглэлийн олон хороолол барьж байгуулсан, түүний зарим нь " Улаанбаатарын 2006 оны хамгийн шилдэг барилга"-аар шалгарч байсан юм байна.
Тус групп 2006 оноос эхлэн гурван жил дараалан "МУ-ын байшин барилгын 10 шилдэг аж ахуйн нэгж"-ийн шагнал авч, 2008 онд "МУ-ын Барилгын салбар холбооны 2008 оны шилдэг барилгын компани", 2009 оны 9-р сард ерөнхий захирал Ц.Болд нь МУ-ын Барилга, Хот байгуулалтын яамны "Шилдэг бүтээн байгуулагч" шагнал авсан бөгөөд улмаар МУ-ын барилгын салбарын манлайлагч аж ахуйн нэгж, МУ-ын брэнд аж ахуйн нэгжийн байр сууриа бэхжүүлж чадсан байна.
"Жүн Хуа (БНХАУ-ын)Бизнесийн ерөнхий холбоо" бол МУ дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бүх аж ахуйн нэгжүүдийн холбоо юм.
"Тэдмэнт групп" болон ноён Шагналт бол "Торгоны зам 2016" шагнал хүртсэн Хятадын цорын ганц аж ахуйн нэгж болон цорын ганц хувь хүн юм.
\ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |