• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Обаматай утсаар ярьв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-06 09:59:52

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-ны өдөр Америкийн ерөнхийлөгч Барак Обамагийн хүсэлтээр түүнтэй утсаар ярьж, харилцан сар шинийн мэнд, сайн сайхны ерөөл дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин: Өнгөрсөн жил хоёр талын хамтын хүчин чармайлтаар, Хятад Америкийн харилцаанд чухал ахиц гарлаа. Өнөөгийн байдалд, Хятад Америк хоёр орон хамтран ажиллаж, хамтын ажиллагаагаар маш олон ажил хийх ёстой. Америкийн талтай хамтаар чармайж олон салбар дахь ажилч хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлэн, олон улс, бүс нутгийн болон дэлхийн чанартай асуудлаар санал солилцон, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад Америкийн харилцааны эрүүл тогтвортой хэвийн хөгжлийг ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж тэмдэглэжээ.

Хятадын билгийн улирлын сар шинийн баяр болох гэж байгаа үеэр, Ши Жиньпин даргатай утсаар ярьж байгаадаа маш баяртай байгаагаа Барак Обама тэмдэглээд, Америк Хятадын харилцаанд шинэ ахиц гарч, хоёр тал үргэлжлэн хамтын хүчин чармайлт гаргаж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орон болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжилд хамтдаа тус дөхөм үзүүлэхийг хүсэж байна. Умард Солонгос цөмийн туршилт дахин хийж, бас хөөргөх ажиллагаа хийнэ гэж мэдэгдсэн явдалд Америк маш их анхаарал хандуулж байна. Хамтын ажиллагаагаараа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн арга хэмжээ авахыг ахиулж, энэ байдалд үр ашигтай хандахыг хүсч байна. Хятадын талтай энэ асуудлын хүрээнд хамтын ажиллагаагаа чангатгахад Америк бэлэн байна гэж Барак Обама илэрхийлжээ.

Эдүгээ Солонгосын хойгийн байдал ээдрээтэй, эмзэг байна. Хятадын тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох зорилтыг баримталж, яриа хэлцэл зөвшилцлөөр асуудлыг зохицуулан, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хангахыг зорьж байна. Энэ нь талуудын язгуур ашиг сонирхолд нийцэх юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоол, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх тухай олон улсын системийг Хятад улс сайшаан хамгаалж, Америк зэрэг холбогдох талуудтай уг асуудлаар харилцаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ши Жиньпин онцолсон байна./D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе