• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян сар шинийн цайллагад мэндчилгээ дэвшүүлэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-06 15:45:38

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 2016 оны сар шинийн цайллагад мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр мэндчилгээндээ:
Нөхөд өө, найз нараа,

Билгийн тооллын мичин жилийн сар шинийн баяр дөхөн ирж байна. Гэр хотлоороо бүрдэх, олон даяараа сар шинээ тэмдэглэх гэж буй энэ ташрамд миний бие Намын төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс Бүх Хятадын аливаа үндэстнүүдийн ард түмэнд сар шинийн мэндчилгээ дэвшүүлье. Хонконг, Макаогийн элэг нэгтнүүд, Тайваний элэг нэгтнүүддээ болон гадаад дахь харьяат нарт сар шинийн мэнд дэвшүүлье. Мөн түүнчлэн баярын өдрүүдэд ажлын байраа сахисаар буй хөдөлмөрчин олонд чин сэтгэлийн мэндчилгээ хүргэе.

Сар шинийн баяр бол Хятадуудын хувьд хамгийн чухал уламжлалт баяр юм. Сар шинийн баярын гүн зузаан уламжлал Хятадын үндэстнүүдийн хамгийн нандин сэтгэлгээг нэгтгэж, нутаг хол ч нутгаа санах санаа холгүй билээ. Ам бүлээрээ цуглаж, ахмад настнуудынхаа ерөөлийг сонсох уламжлал бол төрөл төрөгсдийн хэмжээлшгүй ойр дотно, ам бүлсэг сэтгэлгээг гүн агуулж, Хятадын ард түмний хэдэн мянган жилээр өвлөсөн оюун ухааны үндэс нь болж байдаг билээ.

Өнгөрсөн жил Ши Жиньпинээр ерөнхий нарийн бичгийн даргаа болгосон Намын төв хорооны удирдлагаар манай улсын өөрчлөлт шинэчлэл, хөгжил урагшилж, дэлхийн эдийн засгийн байдал тааруу байгаа ширүүн урсгалд, эдийн засгийн өндөр өсөлтийн эрч хүчээ хадгалсан юм. Өнөөдөр үүрээр Тайваний Гаошюнд 6.7 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Энд бид Тайваний элэг нэгтнүүдэд санаа тавьж байна.

Гал бичин жилд амьжиргааны хүчээр дүүрэн, Хятадын үндэстнүүдийн ард иргэд шинэ түүхийн гараанаас чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, Хятад улсыг улам хөгжүүлэн мандуулна.

Бид ард иргэдийн ашиг сонирхолтой нягт холбоотой бодит, тулгамдсан асуудлыг бүх хүчээр сайтар шийдвэрлэнэ.

Найз нөхөд өө,

Бид чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, хүчирхэг, ардчилалтай, эвсэг зохицонгуй социалист орчин үеийн улсыг бүтээн байгуулж, Хятадын үндэстнийг хөгжүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд хамтдаа зүтгэе.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе