• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Пак Гын Хетэй утсаар ярьж сар шинийн мэнд дэвшүүлжээ

CRI       (GMT+08:00) 2016-02-06 09:54:59

5-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хетэй утсаар ярьсан байна. Хоёр удирдагч харилцан сар шинийн мэнд дэвшүүлж, БНХАУ, БНСУ-ын хоёр талын харилцааг тасралтгүй дээшлүүлж шинэ түвшинд гаргахаа санал нэгтэй зөвшөөрсөн байна.

Ши Жиньпин: Хоёр талын хамтын чармайлтаар БНХАУ, БНСУ-ын харилцаа хөгжиж баялаг үр дүнд хүрсэн байна. Хоёр орон улс төрийн харилцан итгэлцэл, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа өдөр ирэх тутам нягт болж, БНХАУ, БНСУ-ын чөлөөт худалдааны хэлэлцээр ч албан ёсоор хэрэгжиж, хоёр орны ард түмэнд бодит ашиг хүртээсэн байна. Хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоонд баярлууштай байдал гарч, хоёр орон өөр өөрийн хөгжлийн стратегиэ харилцан холбож, олон улс, бүс нутгийн чухал асуудлаар нягт хэлхээ холбоо, зохицолтой ажиллаж ирсэн. Ерөнхийлөгч тантай хамт БНХАУ, БНСУ-ын харилцааны олон салбарын ажлыг удирдаж, хоёр талын харилцааг тасралтгүй шинэ түвшинд гаргахад миний бие бэлэн байна гэжээ.

Пак Ген Хе: БНСУ,БНХАУ-ын харилцааг БНСУ дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, Хятадын талтай хамт хоёр талын олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр хичээн зүтгэх болно. Хоёр орны удирдагчид харилцан сонирхож буй асуудлаар байнга хэлхээ холбоотой байх нь маш чухал. БНАСАУ-ын тал саяхан 4 дэх удаа цөмийн туршилт хийж, дахин хөөргөх ажиллагаа хийнэ гэж мэдэгдсэнийг БНСУ-ын тал нягт анхаарч байна. Олон улсын хамтын нийгэмлэг нягт зохицуулалт хийхийг БНСУ-ын тал хүсэж байна. Аюулгүйн Зөвлөл даруй хариу шийдвэр гаргаж Солонгосын хойгийн байдлыг намжаах үр ашигтай арга хэмжээ авахыг хүсэж байна гэжээ.

Ши Жиньпин: Хятадын тал ямарваа байдалд ч гэсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын тулд эрс хэлбэрэлтгүй хүчин чармайлт гаргаж, яриа хэлцэл зөвшилцлөөр асуудлыг зохицуулахыг зорьж байна. Энэ нь БНХАУ, БНСУ зэрэг Зүүн Хойд Азийн олон орны хамтын ашиг сонирхолд нийцэх юм. Солонгосын хойгийн асуудлаар БНСУ-ын талтай хэлхээ холбоо зохицуулалтаа үргэлжлүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе