• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газрын тосны худалдаанаас татвар авахыг санал болгов

CRI       (GMT+08:00) 2016-02-06 10:32:13

4-нд Америкийн Цагаан ордны мэдээлснээр, 1 баррель газрын тос бүрээс 10 ам долларын татвар авч, Америкийн зам харилцааны ногоон хөгжилд хөрөнгийн туслалцаа үзүүлэхээр Конгресст өргөн барих төслөө ерөнхийлөгч Барак Обама дэвшүүлэх гэж байгаа юм байна.

Гэвч Конгресст татвар нэмэхийг сайшаахгүй Бүгд найрамдах намынхны хүч давамгайлж байгаа учраас Обамагийн энэ санал батлагдах боломж алга, зөвхөн бэлэг тэмдгийн ач холбогдол бүхий зүйл төдий юм.

Цагаан ордны мөн өдөр гаргасан мэдэгдэлд, зам харилцааны салбар дахь хүлэмжийн хийн ялгаруулалт Америкийн хүлэмжийн хийн нийт ялгааруулалтын 30 орчим хувийг эзэлдэг гэжээ.

"Газрын тосноос татвар авах" саналыг нийтэлсний дараа олон нийт эрс эсэргүүцжээ. Америкийн Газрын Тосны Нийгэмлэгийнхэн: Энэ санал батлагдвал Америкийн хэрэглэгчид хохирч, Америкийн бензин галлон бүрийн үнэ 25 центээр нэмэгдэх болно гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе