• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Цагаан сарын баярын үеэр гадаадад жуулчлах Хятадын жуулчид 6 саяд хүрнэ

CRI       (GMT+08:00) 2016-02-06 15:47:09

Хятадын онлайн жуулчлалын компанийн Шей Чэн сайт саяхан 2016 оны цагаан сарын баярын үеэр гадаадад жуулчлах хандлагын тухай тайлан нийтэлсэн байна. 2016 оны цагаан сарын баярын хугацаанд гадаадад жуулчлах хятадын жуулчны тоо 6 саяд хүрэх боломжтой байгаа нь түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт гэж уг тайланд тэмдэглэжээ.

Жянши мижийн Гуанда олон улсын аялал жуулчлалын компанийн захирал Жан Жян: Энэ оны цагаан сарын баярын үеэр гадаадад жуулчлахаар бүртгүүлсэн хүн 30 хувиар нэмэгдсэн байна. Азийн эргэн тойрны орон болон тэнгисийн аралд жуулчлах сонирхолтой хүн олон байна гэжээ.

Гадаадад жуулчлах виз авахад хялбар болж, рейсийн онгоц аяллын шугам нэмэгдсэн, хэрэглээний орчин сайжирч байгаа хүчин зүйлийн улмаар Хятадын жуулчид цагаан сарын үеэр гадаадад жуулчлах нь нэмэгдэв.

Сүүлийн жилүүдэд Хятадын иргэд гадаадад жуулчлах нь ихээр нэмэгдэж, 2014 онд 117 сая хүн гадаадад жуулчилсан нь анх удаа Америкийг давж дэлхийн хамгийн том жуулчдын эх үүсвэр орон болсон байна. 2015 онд 120 саяд хүрчээ. 2020 он гэхэд Хятадын гадаадад жуулчлах жуулчдын тоо 200 саяд хүрнэ гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага төсөөлж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе