• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Кеннеди урлагийн төв сар шинийн баярыг тэмдэглэв

CRI       (GMT+08:00) 2016-02-07 16:55:39

Хятадын сар шинийн баярыг тохиолдуулан АНУ-ын Кеннеди урлагийн төвийнхөн нийслэл Вашингтон хотод Бичин жилийн сар шинийн баярыг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулжээ. Тус урлагийн төвийн хувьд анх удаагаа сар шинийн баярыг тэмдэглэх агуулгаар хөтөлбөр зохион байгуулж байгаа болно.

Орон нутгийн цагаар 6-нд "Хятадын сар шинийн баярын гэр бүлийн өдөрлөг" арга хэмжээ Кеннедийн урлагийн төвд нээгдэж, Америкийн хэдэн мянган эцэг эхчүүд хүүхдээ дагуулан урлагийн төвд ирж, Хятадын сар шинийн баярын олон зүйлийн соёл уламжлалыг мэдрэн танилцсан байна. 4 хоног үргэлжлэх арга хэмжээний хугацаанд үзэгчид Хятадын уран бүтээлчдийн авчирсан уран бичлэг, Бээжин дуурийн баг зэрэгтэй танилцаж болохоос гадна "Хаан бич"-тэй хамт зургаа даруулж болох юм. Түүнчлэн үзэгчид арга хэмжээнд оролцож, Хятадын уран бүтээлчдийн хамт Хятадын соёл уламжлалыг мэдэрч, цаасан хайчилбар хийх, баг будах, Бээжин дуурийн хувцас өмсөж үзэх, өлзий зангиа, дэнлүү хийх аргад суралцаж болох юм байна.

Кеннедийн урлагийн төвийн ерөнхий захирал Деборах Руттер сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятадын сар шинийн баярын соёл уламжлалыг сайтар танилцуулахын тулд Кеннеди урлагийн төвийнхөн 18 сарын хугацаа зарцуулж энэ удаагийн арга хэмжээг бэлтгэсэн юм гэжээ.

Кеннеди урлагийн төвд сар шинийн бая тэмдэглэх арга хэмжээ зохиогдсон нь ихээхэн ач холбогдолтой гэж Хятадаас АНУ-д суугаа элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Хун сурвалжлагчид ярилцлага өгөхдөө хэллээ.

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе