• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад хэл сурч буй Монголын сурагчид Хятад улсад сар шинээ тэмдэглэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-07 16:56:53

Монголын 17-той ихэр хүүхэд Мөнхшүр, Энхшүр хоёр Хятад улсад хэдэн удаа шинэлж байна. Ноднингийн цагаан сараар авьяас чадвартай эгч дүү хоёр ӨМ-ын Телевизийн урилгыг хүлээн авч, цагаан сарын үдэшлэгт монгол бүжиг бүжиглэсэн нь мартагдашгүй дурсамж болсон юм. Дараа боломжтой үедээ Хятадын төв телевизийн цагаан сарын үдэшлэгт монгол бүжгээ бүжиглэхийг хүсэж байна гэж тэд ярьж байлаа.

18-тай Амар бол Монголын бүрэн дунд сургуулийн сурагч, Хятад улсад 13 дахь жилээ шинэлж байна. Ээж аав нь Хятадын Тяньжиньд ажилладаг учраас Хятадад өсөж, олон жилийг өнгөрүүлж байна. Тэрээр, би гадаадын иргэн боловч Хятадад шинэлэх нь надад сонирхолтой санагддаг. Яагаад гэвэл сар шинээр хүүхдүүдэд улаан дугтуйтай мөнгө бэлэглэдэг. Ээж аавын найз нар намайг бага байхад хэдэн арван юань бэлэглэдэг байсан, одоо зарим нь хэдэн зуун юань ч бэлэглэдэг. Энэ нь хүмүүсийн амьдрал сайжирч байгааг харуулж байгаа болов уу гэж байлаа.

Үханьд сурч буй Монголын оюутан Юнь Фэй сар шинээр Хятадын олон газарт жуулчилж, олон нутгийн онцлогтой идээг амсаж, түүх соёлтой танилцдаг. Сар шинээр олон хүн нутагтаа буцаж гэр бүлтэйгээ хамт шинэлдэг учраас зорчигч маш олон, галт тэргэнд сууж ачаа тээврийн хүндрэлтэй байдлыг биеэрээ ойлгох нь ч надад сонирхолтой зүйл гэж ярьж байлаа.

Мөнхшүр, Энхшүр хоёр энэ сар шинийг ээж аавтайгаа хамт Хятадад тэмдэглэх гэж байна. Хятад найзындаа зочлон амтат хоол идэж, тэдэнтэй хамт төв телевизийн цагаан сарын үдэшлэг үзэхээ хүсэн хүлээж байна гэж тэд ярьж байлаа.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе