• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад даяар бичин жилийн сар шинийн баяраа тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-08 16:39:11

8-ны өдөр бол Хятад улсын хувьд билгийн улирлын шинэ оны анхны өдөр юм. Хятад улс даяар хүмүүс төрөл бүрийн арга хэлбэрээр бүтэн жилийн хамгийн чухал уламжлалт баяр болох Сар шинийн баяраа тэмдэглэж байна.

Нийслэл Бээжингийн хувьд, сар шинийн баярт сүмийн цуглаанаар зугаалан явах нь баярын өдрийг тэмдэглэх уламжлалт арга хэлбэрийн нэг юм. Хөл хөгжөөн ихтэй сүмийн цуглаанууд нээгдэж, биет бус соёлын өв, уламжлалт гар урлал, хуучны уламжлалт идээ, уран сайхны тоглолт зэрэг олон хөтөлбөрөөр ард олонд ардын заншилтай танилцах, тоглолт үзүүлбэр үзэх, нутгийн идээ амсах соёлын цуглааныг бүрдүүлдэг.

Үг1

"Хүүхдээ дагуулан сар шинийн уламжлалыг мэдрэн танилцахаар ирлээ" гэж нэг иргэн сурвалжлагчид хэллээ.

"Салхин тээрэм, жижиг тоглоом худалдаалж байна. Бид бага байхад сар шинийн баяр мөн иймэрхүү байсан."

"Миний хувьд нэлээд өвөрмөц санагдаж байна. Урьд өмнө ер нь харж байгаагүй"

гэж тэрээр хэлсэн байна.

Бээжингийнхэн сар шинэдээ сүмийн цуглаанаар зугаалан явах дуртай бол, өмнөд нутгийн Гуанжөүгийн иргэд харин сар шинийн өдрүүдэд хаврын баярын цэцгийн захаар очих дуртай байдаг. Гуанжөү хотын уламжлалт ардын зан заншил, соёлын цуглаан болох жил тутмын хаврын баярын цэцгийн зах хөл хөдөлгөөнтэй байдаг. Энэ оны сар шинийн баярын үеэр өдөр бүр 20 гаруй тонн соргог цэцгийг агаарын тээврээр Гуанжөүд хүргэж, олон газар дахь 11 том цэцгийн захад хүргэдэг байна. Гуанжөү хотын Цэцгийн захын зохион байгуулах комиссын албан тушаалтан Шие Хайтао хэлэхдээ: Энэ оны хаврын баярын цэцгийн зах зөвхөн цэцэг худалдаалах төдий биш, ардын зан заншлыг харуулсан тоглолт, биет бус соёлын үзэсгэлэн, цахилгаан гэрлийн урлаг зэрэг арга хэмжээ зохиогдож, соёлын өвөрмөц талыг илүү товойлгож байна гэжээ.

Үг 2

"Бусад хотоор өөр улиралд ч цэцэг байдаг боловч цагаан сарын үеэр Гуанжөү цэцгийн далай болж , хэдэн арван төрөл зүйлийн цэцэг байдаг юм. Шинийн нэгнээс арван таван хүртэл бид цэцэг сонирхох болон үзэсгэлэнг уялдуулан зохион байгуулдаг"

гэж Шие Хайтао хэллээ.

Сьчуаны Зигүнд түүхийн уламжлалт дэнлүүний цуглаан хүмүүсийн сонирхлыг татаж, 9 том үзэмжит бүсэд 128 цогц дэнлүү гэрэлтэж, шөнийн огторгуйг чимэж байлаа. Хонконгийн гудамжаар сар шинийн үзэмж бүрдэж, луу арслан бүжиглүүлэн, жуулчид болон нутгийн иргэдийн бахархлыг татаж байна. Макаод цэцэгт тэрэг тойрон зорчих төдийгүй битүүний орой арваад газарт 9999 сарнайн гэрэл асааж, 3 хэмжээст гэрлээр сийлмэл зохион, иргэдийг оролцуулж, сар шинийн баярт романтик хөг аяс нэмж байлаа.

Хятадын сар шинээ тэмдэглэх зан заншил гадаадын хүмүүсийн сонирхлыг татжээ. Юньнаний Далид шинэлсэн гадаадын оюутнууд энэ нутгийн битүүний хоолыг амсжээ.

Үг 3

"Би Шижөүбаба гэдэг хуушуур идэх дуртай, Далигийн, Оркуай гэдэг цагаан будаагаар хийсэн амтат идээ, тахианы махтай гурилтай шөл зэрэг нь гоё амттай "

"Битүүний хоолонд би тахиан мах, загас, пиво, жимс зэргийг идэх дуртай" гэж гадаадын нэг оюутан хэлэв.

  

Хуучин жилээ үдэж шинэ жилээ угтаж буй үеэр галын наадам зохиох, цаасан пуужин тавих явдал дутагдаж болшгүй зүйл байсаар ирсэн билээ. Гэвч Хятадын олон нутагт PM 2.5 тоосонцрын үзүүлэлт маш өндөр байгаа тул, галыг наадам хийж, цаасан пуужин тавих арга хэмжээг зэрэг хийх нь агаарын бохирдлыг улам нэмэгдүүлдэг тул энэ жилийн хувьд цаасан пуужин худалдах, буудуулах цаг хугацааг богиносгосон ба иргэдийн зонхилох нь галын наадам, цаасан пуужинг төдийлөн сонирхохгүй болжээ.

Бичлэг 4

Хотын нэг иргэн сурвалжлагчид хэлэхдээ: "Цаасан пуужин тавих нь өөр бусдын аюулгүй байдалд нөөлолдөг төдийгүй бас бохир байдаг. Бид аялан зугаацаж маш баяртай байна" гэжээ.

Иргэдийн уламжлалт зан заншил түүхэн залгамжлалт зүйл бөгөөд сар шинийн баяраа тэмдэглэдэг зан заншлын өөрчлөлт ч цаг үеийн өөрчлөлттэй уялдан зохицсон байдаг. Өөрчлөгдөөгүй цорын ганц зүйл юу вэ гэвэл хүн бүрийн сэтгэлд гэр бүлээрээ уулзан баясах, эв найрамдуу энх тунх "Сар шинийн зүрх сэтгэлийн холбоо" юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе