• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын даяар улаан мичин жилээ цагаан сарын баяраа тэмдэглэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2016-02-08 15:51:05
Битүүнээс эхлээд бүх Хятадад цагаан сарын долоо хоногийн амлат болж байна. Нутаг нутгийн хүмүүс өөр өөр арга хэлбэрээр улаан мичин жилээ угтан тэмдэглэж байна.

Цаасан хайчилбар хайчилж, улаан дэнлүү өлгөх нь Хятадын уламжлалт зан заншил юм. Хэбэй мужийн Ши Жя Жуан хотод 9000 улаан дэнлүүгээр зээл гудамжийг чимж, баяр баясгалан дүүрэн байлаа.

Сар шинийн баярын үеэр, хаалган дээр хос уянга наах нь ч дутагдаж болшгүй ёс заншил юм. Өвөр Монголын Хөх хотын залуус иймэрхүү зан заншлыг орчин үеийн хүүхэлдэйн зурагтай уялдуулж, хүмүүсийн талархал хүлээв.

Энэ шинэ санааг гаргасан хүмүүсийн нэг болох Ян Хун, иймэрхүү арга хэлбэрээр уламжлалт зан заншлаа улам сайн дээдэлж, ялангуяа залуу хүн хүүхдүүдэд ойлгуулахын төлөө юм гэв.

Гэр бүл төрөл төрөгсдөөрөө сар шинээ тэмдэглэх нь энэ баярын утга учир юм. Нутаг буцаж цагаан сараа тэмдэглэх нь хүмүүсийн хамгийн дулаан мөрөөдөл болно. Галт тэрэгний буудалд том жижиг цүнх барьсан хүмүүс нутгаа зорьж байгаа нь хаа сайгүй харагдана. Хүмүүсийн сэтгэлд нэг гэрийн хөгшин залуус хуран цугларч ширээ тойрон амтат хоол зооглож, яриа хөөр өрнүүлэн суух нь хамгийн нандин цаг мөч юм. \Урьхан\
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе