• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Орост нисдэг тэрэг осолджээ

CRI       (GMT+08:00) 2016-02-09 15:22:47

Оросын армийн нэг Ми-8 нисдэг тэрэг мөн өдөр Псков мужид осолдож, нислэгийн багийн 4 хүн нас барсан гэж тус улсын БХЯ 8-нд мэдэгджээ.

Оросын БХЯ-ны хэвлэлийн албаны мэдэгдсэнээр, Ми-8 нисдэг тэрэг мөн өдөр Псков мужийн Остерлофф нисэх онгоцны буудлаас дасгал сургуулилт хийхээр ниссэн байна. 19 цаг 21 минутад нислэгийн багийнхан холбоо тасалджээ. Нисдэг тэргэнд 3 нисэгч, 1 техникч байсан гэжээ.

Уг Ми-8 нисдэг тэрэг нисэх онгоны буудлаас хэдэн км зайтай ойн бүсэд огцом газардахдаа газар мөргөж шатсан байна. Өдгөө аврах ажил нэгэнт өндөрлөж, нас барагсдын цогцсыг бүгдийг олсон гэж ТАСС агентлаг мэдээлжээ.

Ми-8 бол Орос улс 20-р зууны 60-аад онд зохион бүтээж ашиглалт оруулсан нисдэг тэрэг юм. Сүүлийн жилүүдэд тус загварын нисдэг тэрэгний осол олонтаа гарч байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе