• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвд тооллын гал бичин жилийн сар шинэ боллоо

CRI       (GMT+08:00) 2016-02-09 15:23:42

Өнөөдөр бол Түвд тооллын гал бичин жилийн сар шинийн нэгний өдөр. Түвд тооллын сар шинэ бол Түвд үндэстний ахан дүүсийн бүтэн жилийн хамгийн чухал баяр юм. Шинийн нэгэнд бүгд эртлэн босож, үндэстнийхээ дээл хувцсаар гоён, өлзийт "Шүмэр" амсаж, гэр хотлоороо цуглан, амар мэндээ асууж, баяр жаргалыг хамтдаа эдэлдэг уламжлалтай. Мөн сар шинэдээ зориулан эртнээс олон зүйл бэлтгэдэг.

Уламжлал ёсоор Түвд айл сар шинийн баярын өмнөхөн гэр бүлээрээ бүгд гар бие оролцож, "Касай" хэмээх боорцог шардаг. "Касай" бол Түвдүүд сар шинийн баяр заавал бэлтгэх ёстой шинэ жилийн хүнсний нэг юм. Энэ шармал боорцгийг чих, эрвээхий буюу цэцэг дуурайлгасан олон янз хэлбэртэй болгож, улаан, шар, ногоон өнгө оруулан, дээр нь элсэн чихэр цацаж бэлтгээд ирсэн зочиндоо хүндэтгэн барьдаг заншилтай.

Шинэ дизайн хийцтэй Түвд дээл, хүнс, уламжлалт гар урлалын бүтээгдэхүүн гээд зүйл бүрийн бараа бүтээгдэхүүн сар шинийн баярын агуулгыг улам баялаг болгож, үндэстний заншил, уламжлалаа хадгалсан урчуудад орлогоо нэмэгдүүлэх нээж байна.

Түвд тооллын сар шинийн баяраар Түвд айлууд олон зүйлийн өвөрмөц "бэлгэдэл зүйл" бэлтгэх шаардлагатай. Сар шинийн хоёрноос эхлэн гэр гэрээрээ очиж цагаалдаг. Түвд тооллын сар шинийн хугацаанд Түвдийн олон газарт иж бүрэн баяр наадмын арга хэмжээ зохион байгуулагддаг.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе