• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Их Британи, Хятадын харилцаа улам хөгжих болно

CRI       (GMT+08:00) 2016-02-09 15:34:39

Өнгөрсөн онд Их Британи, Хятад хоёр орны харилцаа "алтан үе"-ээ угтсан билээ. Энэ онд хоёр орны харилцаа улам хөгжих болно гэж 8-нд Их Британийн ерөнхий сайд Дэвид Камерон хэлжээ.

Дэвид Камерон мөн өдөр Довнинг Стрийтийн 10-р тоот ерөнхий сайдын ордонд зохиосон Бичин жилийн сар шинийн хүлээн авалтад дээрх үгээ хэлсэн байна. Их Британи, Хятадын олон салбарын 100 шахам төлөөлөгч хүлээн авалтын арга хэмжээнд оролцжээ.

Дэвид Камерон, Их Британи, Хятад хоёр орны харилцаа эрчимжсээр байна. Хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тутам нягтаршиж байна. "Их Британи, Хятад хоёр орон боловсролын хамтын ажиллагаагаа цаашид шинэ шат ахиулж болох юм гэж үзэж байна. Өнөө хэдэн арван мянган Хятад улсын оюутан Их Британид сурч байна. Хойшид Их Британийн улам олон оюутан Хятад улсад очиж суралцахыг хүсэж байна." Ирээдүйд хоёр орон хүн төрөлхтний эрүүл мэнд, Сирийн хямрал зэрэг олон улсын асуудалд илүү нягт хамтын ажиллагаа өрнүүлж болох юм гэсэн байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе