• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дэлхий даяар сар шинийн баярыг тэмдэглэж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2016-02-09 16:10:27

Хятадын 1.3 тэрбум иргэн сар шинийн баяраа төгс төгөлдөр тэмдэглэж төрөл садан найз нөхдөдөө мэндчилгээ дэвшүүлж байгаа үеэр, улаан бичин жилийн хаврын баярын цэнгүүн Америк, Австрали зэрэг орон оронд болж, Хятадын сар шинийн баярын өвөрмөц соёл дэлхийн олон газрын хүмүүст баяр баясгалан авчирч байна.

Америкийн Нью-Йорк хотын Таймс Скуеър талбай дахь дэлгэцнээ үзүүлж буй улаан бичин жилийн сар шинийн баяр наадмын ажиллагааны видео бичлэг олон орны жуулчдын сонирхлыг татаж байна. Их Британийн Лондон хотноо Вестфиелд худалдааны төвд арслант бүжиг бүжиж, уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээ зохион явуулсан байна. Канад, Америк, Сингапур зэрэг орнуудад тухайн нутгийн шуудангийн газрууд бичин жилийн шуудангийн маркийг худалдаж байна.

Битүүний шөнө, Нийгмийн харилцааны "Фэйсбүүк" сүлжээг үүсгэн байгуулагч Марк Цукерберг эхнэр охиныхоо хамт сар шинийн баярын мэндчилгээний видео бичлэг зохион бүтээж, ханз үсгээр тайлбар хадаж сар шинийн мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд охиныхоо хятад нэрийг танилцуулжээ. Түүний хятад удамтай эхнэр Пришилла Чэн гэр бүлээрээ битүүний хоол идэж байгаагаа онцлон танилцуулсан байна.

ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Ирина Бокова уг байгууллагын Парис дахь төв байранд хэлэхдээ, Хятадын сар шинийн баяр ЮНЕСКО-гийн уламжлалт баяр болж, хятад соёл дэлхий дахинд өнгө гэрэл нэмлээ. Хятадын сар шинийн баяр бол Хятадын онцлогийг бүрэн харуулах цаг мөч бөгөөд хятад соёлыг дэлхий нийтэд хүртээж байна гэлээ.

"Бич бол цэцэн сэргэлэн, түргэн шаламгай, сайн сайхан заяа тавилангийн бэлгэдэл юм. Иймээс энэ нь хүмүүсийн хүсэл найдлага тавьж буй эерэг хүч өгөх сайн жил болно" гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун улаан бичин жилийн сар шинийн баярын үеэр дэвшүүлсэн баярын мэндчилгээндээ тэмдэглэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе