• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Зам тээврийн аюулгүй байдал тогтвортой байна

CRI       (GMT+08:00) 2016-02-10 14:42:11

Сар шинийн баярын амралтын эхний 3 хоногт бүх Хятадын бүх хурдны авто замын хөдөлгөөн эмх журамтай, зам харилцаа аюулгүй тогтвортой байдлаа хадгалж байна гэж 9-нд сурвалжлагч Дотоодыг аюулаас хамгаалах яамнаас мэдээллээ.

Сар шинийн баярын урт амралтын эхний 3 хоногт Дотоодыг аюулаас хамгаалах салбарын зам тээврийн удирдлагын байгууллагууд Бээжин-Шэньян, Бээжин-Шанхай, Бээжин-Хонконг-Макао, Шанхай-Чэнду, Ханжөү-Рүйли, Шэньян-Хайкөү, Далянь-Гуанжөү зэрэг чиглэлийн гол гол хурдны замын зам харилцааны зохион байгуулалтыг чангатгаснаар замын ачаалал ихээр нэмэгдсэн үед ч олон хурдны замын хөдөлгөөн эмх журмаа хадгалж, замын түгжрэл гараагүй байна.

Баярын амралтын хугацаанд зам тээврийн хяналт удирдлагын салбарынхан ажлаа гол хэсэгт төвлөрүүлж, хөдөө тосгоны бүс нутагт дугаар гэрчилгээгүй машин замын хөдөлгөөнд орох, бага оврын автобус, зорчигч тээврийн автобус ачааллаа хэтрүүлэх, ачааны машин хууль бусаар зорчигч тээвэрлэхийг хянан шалгаж, хотуудад голдуу согтууруулах ундаа хэрэглэн машин барих, согтуугаар машин жолоодох асуудлыг шалгаж, түүнчлэн хурдны замуудад голдуу онцгой байдлын замыг эзлэх, хурдаа хэтрүүлэх, машинаа хориотой бүсэд зогсоох асуудлыг чухалчлан хянан шалгаж, зам харилцааны осол гаргасан төрөл бүрийн хууль бус үйлдлийг хатуу хянан шалгаж байна.

Ноднингийн сар шинийн амралтын үетэй харьцуулбал, зам тээврийн хяналт удирдлагын салбарт мэдүүлсэн автозамын осол аваар багассан байна.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе