• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Оросын зүүн цэргийн тойрог цэргийн сургуулилт хийж байна

CRI       (GMT+08:00) 2016-02-10 15:13:18

ОХУ-ын зүүн цэргийн тойргийн хэвлэлийн алба 10-нд нийтэлсэн мэдэгдэлдээ, зүүн цэргийн тойргийн харьяат армийн 2000 гаруй офицер дайчид мөн өдөр Сибирь, Алс Дорнодын бүс нутаг дахь буудлагын газарт цэргийн сургуулилт хийж эхлэв гэжээ.

Энэ удаагийн сургуулилтын агуулгад: хамтран дайрах, зэвсгийн хүчээр хамгаалах, цэргийн хэрэглээний холбоо, инженерийн дэмжлэг зэрэг цэрэг дайны довтлолт сэргийлэлтэд байнга тохиолддог арга тактикийн дасгал багтсан байна. Дасгал сургуулилтад T72-B3танк, BMP-2явган цэргийн байлдааны машин, пуужинт их буу, миномёт зэрэг 500 шахам зэвсэг тоноглол хэрэглэж байна гэжээ.

Үүнээс гадна ОХУ-ын Зэвсэгт хүчний дээд командлагч В.Путины зарлигаар Оросын өмнөд нутгийн цэргийн тойрог 8-наас эхлэн байлдааны бэлэн байдалд орж, гэнэтийн шалгалт хүлээж байгаа юм байна.

Оросын зүүн цэргийн дүүрэгт захирагдах Транс-Байгаль нуурын бүс нутаг, Алс Дорнодын бүс нутаг дахь цэргийн хүчин бол Оросын дотоодын хамгийн том цэргийн бүс бөгөөд төвийг нь Хабаровскт байгуулжээ.

 

\Уртнасан.\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе